UBLife Logo
Хөгжим

BTS | “Arirang” цомгийн 10 дуу Billboard Hot 100-д бичигдэж байна

BTS | “Arirang” цомгийн 10 дуу Billboard Hot 100-д бичигдэж байна

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлагуудын нэг болох BTS шинэ “Arirang” цомгоороо дэлхийн хөгжмийн зах зээлд ноёрхлоо үргэлжлүүлж байна.

2026 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар тус цомгийн 10 дуу Billboard Hot 100 чартад бичигдэж байна.

Гол сингл болох “Swim” өнөөдрийн байдлаар 2-т бичигдэж, өмнөх долоо хоногийн нэгдүгээр байрнаас нэг шат буусан байна.

Өмнөх долоо хоногт шинэхэн цомгийн 14 дуунаас 13 нь нэгэн зэрэг чартад орсон нь томоохон амжилт болсон юм.

“Arirang” цомог Billboard 200 чартад дараалан 2 дахь долоо хоногтоо №1-т бичигдэж байна. Энэ нь K-pop урсгалын хувьд анх удаа гарч буй амжилт болж байна.

Дэлхийн аялан тоглолт

BTS хамтлаг “Arirang” дэлхийн аялан тоглолтоо БНСУ-ын Гоянд 3 өдрийн тоглолтоор эхлүүлэхээр төлөвлөжээ.

Мөн тус аялан тоглолтод шинээр нэмэгдсэн хотууд:

  • Лима (Перу)

  • Сантьяго (Чили)

  • Буэнос-Айрес (Аргентин)

BTS Өмнөд Америкт бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа тоглох гэж байна. “Arirang” аялан тоглолт нийт 34 хот, 85 тоглолтыг хамрах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна