UBLife Logo
Хөгжим

Рэп дуучин Offset буудуулж, хүнд шархаджээ

Рэп дуучин Offset буудуулж, хүнд шархаджээ

Америкийн рэп дуучин Offset буюу Киари Сефус Флорида хотын нэгэн казиногийн дэргэд болсон буудалцаанд шархаджээ. 34 настай Offset бол дуучин Cardi B-гийн хуучин нөхөр билээ.

Буудалцаан “Seminole Hard Rock Hollywood” зочид буудлын машины зогсоол дээр болсон гэх бөгөөд Offset-ийн амь насанд аюул учраагүй ч “Memorial Regional Hospital” эмнэлэгт хүргэжээ. Цагдаа нар гэмт хэргийн газраас хоёр хүнийг баривчилсан байна. Харин тэдний хэн болох, ямар зорилгоор дуучныг буудсаныг зарласангүй.

Offset “Migos” хамтлагт дуулж, нэрд гарсан. “Bad and Boujee” зэрэг хит дуугаараа хип-хоп хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан. Offset 2019 онд бие даасан цомог гаргаж, 2025 онд “Kiara” хэмээх пянзтай болсон.

2022 оны 11 дүгээр сард “Migos” хамтлагийн гишүүн Takeoff Хьюстонд буудуулан, Offset-ийн нүдэн дээр амиа алдаж байлаа. Сүүлийн үед түүний хувийн амьдрал ч таагүй байгаа. Долоон жил хамт амьдарсны дараа эхнэр Cardi B нь 2024 онд гурван хүүхдээ аваад салсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна