UBLife Logo
Хөгжим

RANKED | Дуучин Л.Болдбаатарын шилдэг 10 дуу

RANKED | Дуучин Л.Болдбаатарын шилдэг 10 дуу

Энэхүү нийтлэлийг хийх гэж суух зуураа дуунуудыг нь олон ч удаа сонслоо. Үнэхээр л бүх үеэрээ сонсож, хайрламаар уран бүтээлч юм. Доор нийт 12 дууг нь жагсаан бичсэн ч үнэндээ аль ч дууг нь нөгөө дуунаасаа илүү гэхийн аргагүй сэтгэлд хоногшсон бүтээлүүд байна. Та бүхэн өөрсдийн чинь хувьд нэгдүгээрт бичигдэх, эхний 10-т орох дуунуудаа жагсаан бичиж хуваалцаарай.

10. Сэм сэмхэн

Хүн бүхний л мэдэх дуу гэж бодож байна. Дагаад дуулахад сайхан, нээх гоё тэнэгэр дуу шүү. Энэ клипний зургууд бүр гал гал. 🔥

9. Зүүдэлсэнгүй явлаа

Энэ дууных нь энэ их нугалаа бас л… Дагаж дуулахад хамгийн хэцүү дуу нь байх. Тийм ч учраас энэ жагсаалтад орууллаа.

8. Аав минь

Энэ дууны эхлэл, ер нь л ардын дууны хөг эгшиг нь бас л тансаг аа тансаг.

7. Эрт буцсан ганганаа

Гунигтай дуу шүү. Үгийнх нь утгыг одоо л бараг ойлгож сонсож байх шиг.

Сэтгэлээс цойлсон өнчин ганганаа

Сэмрүүлэн сэмрүүлэн буцлаа гэж үү дээ

Аргаданхан аргаданхан гуйсан л юмсан даа

Арай л эрт буцлаа даа хяслан ч юм уу

6. Хайртай чамдаа

Замд энэ дууг даган дуулаад явах бас л… Хөдөө явахдаа аав ээжийнхээ машинд, эсвэл хот хоорондын унаанд сонсож явсан хэр их хүн байна даа?

5. Зүүд эргэх нутаг

Айлын бүсгүй хуримаа хийсэн уянгатай

Арван долооны өдрийг мартаж яахан чадах билээ...

Манай найз лав гадаадад энэ дууг сонсоод уйлж байсан гэсэн. No 🧢

4. Итгэл юм шүү

Дуунуудаа сонсонгоо сэтгэгдлүүдийг нь гүйлгэн уншвал мөн ч их түүхүүд бичигджээ. Уран бүтээл хүмүүсийн мэдрэмж, түүхийг идэрхийлж бас гаргаж байдаг нь сайхан шүү.

3. Амь халуун

Энэ дууг сонсож ээжийгээ санан боддог хүмүүс их биз ээ.

2. Санахын гэгээ

Зүрхний минь хайранд

Зөндөө саатаарай

Чамгүйгээр гандах амьдралд минь

Сэтгэлдээ галтай ирээрэй

Дуунуудын доор байгаа сэтгэгдлүүд бас л...

1. Хун цагаан хайр

За угаасаа энэ дуутай ярих юм байхгүй байх аа.

Сормуусны чинь дэрвээнд

Гадагшаа нулимс минь бороошиж

Хөмсөгний чинь нуманд

дотогшоо гуниг минь солонгорч

Би чамайгаа сэтгэлээсээ нисгэсэн

Саналаа өгөөрэй гааяс.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна