UBLife Logo
Хөгжим

Дуучин D4vd эцэст нь хүн амины хэрэгт сэжиглэгдэн баривчлагдлаа

Дуучин D4vd эцэст нь хүн амины хэрэгт сэжиглэгдэн баривчлагдлаа

АНУ-ын Лос Анжелес хотод залуу дуучин D4vd (Дэвид Бёрк) 14 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан тухай эрх баригчид мэдээллээ.

Энэ хэрэг анх 2024 онд сураггүй болсон өсвөр насны охин Селесте Ривас Эрнандезтэй холбоотойгоор эхэлжээ. Түүний цогцос 2025 оны есдүгээр сарын 8-нд Лос Анжелесийн Холливуд Хиллс дүүрэгт орхигдсон байдалтай үлдсэн Tesla автомашинаас олдсон байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр машиныг чирж аваачсаны дараа шалгах үед хүчтэй үнэр гарч, шавжинд идэгдсэн цогцос бүхий уут илэрсэн бөгөөд цогцос хэсэгчлэн таслагдсан байдалтай байсан гэжээ.

Охины үхлийн шалтгааныг албан ёсоор хараахан зарлаагүй байна.

Эхэндээ хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байсан бөгөөд дуучны гэр бүлийнхэн Техаст гэрчээр дуудагдсаны дараагаас түүнийг гол сэжигтнээр нэрлэх болжээ.

Цагдаагийн зүгээс ойрын хугацаанд хэргийг прокурорт шилжүүлж, яллах эсэхийг шийдэх юм.

D4vd нь Gen Z үеийн дунд TikTok-оор алдаршсан уран бүтээлч юм. Тэрээр 2022 онд “Romantic Homicide” дуугаараа олны танил болж, Interscope Records болон Darkroom-той гэрээ байгуулсан юм. “Petals to Thorns”, “The Lost Petals” зэрэг бүтээлүүд гаргасан ба түүний уран бүтээл инди рок, R&B, lo-fi поп урсгалыг хослуулдгаараа онцлогтой байв.

Хэрэг илэрсний дараа Хойд Америкийн тоглолтууд цуцлагдаж, Европын аялан тоглолт хойшлогдсон юм.

Дуучны хуульч болон төлөөлөгчид одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна. Хэргийн эцсийн шийдвэрийг прокурорын байгууллага нотлох баримтад үндэслэн гаргах бөгөөд шүүхийн шатанд шилжих эсэх нь тодорхой болох юм. Энэхүү хэрэг нь АНУ-ын хөгжмийн ертөнцөд хүчтэй шуугиан тарьж, цаашид яах нь олон нийтийн анхаарлыг татсаар байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна