Жил бүр уламжлал болон явагддаг хөгжмийн хамгийн том наадмын нэг болох “Coachella” энэ жил 2 үе шаттай явагдаж байгаа. Эхний хэсэг дөрөвдүгээр сарын 10-12-нд явагдаж дууслаа. Баяр наадмын уур амьсгалд автсан зочид дөрөвдүгээр сарын 17-19-нд болох хоёрдугаар хэсгийг тэсэн ядан хүлээж байна.

“Коачелла” наадмыг анх зохион байгуулж байхдаа хөгжимд дуртай хэн ч ирж болох газар гэж байсан ч он цаг улирсаар одоо энэ наадамд орохын тулд нэг хүн 800-2000 ам.доллар төлдөг болжээ.

Ийм өндөр үнэтэй байсан ч энэ жил элсэн цөлдөө 125 мянган хүн цугларсан. Гол уран бүтээлчид нь Сабрина Карпентер, Karol G, Жастин Бибер нар байлаа.
Канад залуу энэ өдөр жирийн шоу хийсэнгүй, тайзан дээр компьютерын ард сууж, бичлэг үзүүлэн тайлбар хийж байлаа. Дуугаа дуулсан, гэхдээ онлайн-караоке хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн юм. Бибер энэ наадмаас 10 сая ам.доллар авсан нь хамгийн том гэрээнд тооцогдож байна. “Baby” дуу эхлэнгүүт үзэгчид баярлан хашгарч эхэлсэн. Аргагүй энэ дуу энэ жил 16 настай. Жастин өөрөө ч аав болоод байна.
Сабрина Карпентер наадамд 6 сар бэлтгэсэн гэнэ. Үнэхээр маш том шоу хийж чадсан. Фенүүд нь ч түүний үзүүлбэрт сэтгэл хангалуун байлаа.
Женнифер Лопес анх удаагаа “Coachella”-д оролцлоо. Дэвид Геттагийн шоуны үеэр гэнэтийн зочин болон гарч ирсэн ЖеЛо үзэгчдийг дөнгөж Лас-Вегасаас ирээд байсан ч ядрахыг мэдэхгүй эрч хүч дүүрэн дуулсаар байлаа.
Өмнөд Солонгосын алдарт БигБанг хамтлаг эргэн ирэлтээ эндээс эхэллээ.











