UBLife Logo
Лавлах

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүллээ

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүллээ

Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш буюу 13-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Улаанбаатарт өнөөдөр үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур 17 цагт 6 градус, 20 цагт 9 градус хүйтэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...