UBLife Logo
Нийгэм

АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгч 15 мянган ам.долларын барьцаа байршуулна

АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгч 15 мянган ам.долларын барьцаа байршуулна

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа. Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болно. Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч визийн шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэгдэж барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгнө.

Виз мэдүүлэгчид гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх мөн консулаас албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхаарна уу. Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол Улсын иргэдэд B1/B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Тус барьцаа авах журам 50 улсад үйлчлэхээр болжээ. АНУ-ын Засгийн газар энэ арга хэмжээг визийн хугацаа хэтрүүлэхээс сэргийлж, татвар төлөгчдөд үүсэх зардлыг бууруулах зорилготой гэж мэдэгдсэн байна. Шинэ жагсаалтад Тунис, Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврикий, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшелийн арлууд багтжээ. Хэрэв зорчигчид визийн нөхцлөө зөрчихгүй, эсвэл аяллаа цуцалбал барьцаа мөнгийг буцаан олгоно. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, нэг гадаадын иргэнийг албадан гаргахад дунджаар 18,000 ам.долларын зардал гардаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...