UBLife Logo
Спорт

Мото: Б.Батмөнх “Дакар ралли”-д уралдана

Мото: Б.Батмөнх “Дакар ралли”-д уралдана

Авто, мото спортоор хичээллэгсдийн мөрөөдөл болсон “олимп” гэгдэх алдарт “Дакар ралли” уралдаанд “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх хамтран ажиллахаар болжээ.

“Ondo” брэндийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх сүүлийн зургаан жил тасралтгүй ралли төрөлд амжилттай уралдаж байгаа залуу тамирчин бөгөөд мотокросс, баха, седан болон холын зайн ралли төрөлд өрсөлддөг байна. Түүний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээн, “Монгол ралли”, “Мастер ралли”, Японы “SSER Rally” уралдаанд мото төрөлд тэргүүн байрт шалгарсан, ирэх жил Дакарыг зорих зорилготой монгол залуусын нэг юм.

Тиймээс “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан түүнийг дэмжиж 2027 оны “Дакар Ралли”-д оролцуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тэд илүү өргөн бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд төслийн хүрээнд дэлхийн аваргын гараанаас оноо авч Дакарт уралдах эрхийн төлөө эхний шатны ажилдаа шамдаж эхэллээ.

2026 оны “Дакар ралли” уралдаанд тус төслийн багийнхан гавьяат тамирчин Э.Халиунболдыг сонгож, амжилттай хамтран ажилласан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...