Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко БНАСАУ-д айлчилж, залуу удирдагч Ким Жон Унтай уулзлаа.

Ёслолын ажиллагаа Пеньяны Ким ир Сений талбайд явагдсан юм.

Хүндэт харуул, ёслолын буудлага, морьт цэрэг гээд ёслол төгөлдөр хүлээн авсан байна.

Лукашенко Хойд Солонгосын өмнөх удирдагчид болох Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бунханд очиж, хүндэтгэл үзүүллээ.

Хоёр тал хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын олон гэрээ байгуулахаар төлөвлөж байна.













