UBLife Logo
Улс төр

Я.Содбаатар: Ерөнхий сайдын хүсэлтийг МАН-ын Удирдах зөвлөл хүлээж авах нь зүйтэй

Я.Содбаатар: Ерөнхий сайдын хүсэлтийг МАН-ын Удирдах зөвлөл хүлээж авах нь зүйтэй

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргажээ. Удирдах зөвлөл хүсэлтийг нь хүлээн авсан гэж МАН-ын УЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг хэллээ.

Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий сайд Г.Занданшатарын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтийг МАН-ын Удирдах зөвлөл хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг холбогдох хууль тогтоомжийн дагуу өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах байх гэж бодож байна. Одоо УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулна. Ойрхи дорнодын бүс нутагт болж буй асуудал Монгол төдийгүй олон улс оронд нефьт, эрчим хүчний хямрал үүсэж үүнийг дагасан хүндрэлүүд бий болж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд “Би эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө улс төрийн явуулга хийж байгаа, хууль бус шаардлага тавьж байгаа хүмүүсийн асуудлаас илүү улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлын өмнө ийм шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн” гэж хэлсэн. Үүнийг УИХ дахь намын бүлэгт танилцуулж, шийдвэр гаргуулна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...