UBLife Logo
Дэлхий

“Sony Pictures” гаж донтон Эпштиний тухай цуврал кино хийнэ

“Sony Pictures” гаж донтон Эпштиний тухай цуврал кино хийнэ

“Sony Pictures” компани Америкийн санхүүч, гаж донтон, тэрбумтан Жеффри Эпштиний хэргийн талаар цуврал кино хийхээр болжээ. Эпштин бол насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгөд оруулсан, хар тамхи, аллага гээд маш олон хэрэгт холбогдсон этгээд байлаа. Тэрээр Шүүхийн шийдвэр хүлээж байхдаа шоронд амиа хорлосон юм.

“Sony Pictures” компани киногоо сэтгүүлч Жули К.Брауны “Perversion of Justice: The Jeffrey Epstein Story” зохиол дээр үндэслэн хийх болно. Гол үйл явдал нь сэтгүүлчийн олон жилийн мөрдлөгийн үр дүнд Эпштин, хамсаатан Гислейн Максвеллийн хамт баривчлагдаж байгааг гаргана. Мөн кинонд гэрчүүдийн бодит мэдүүлэг, Шүүх хурлын зургууд гарах юм.

Сэтгүүлч Брауны дүрд Оскарын шагналт жүжигчин Лора Дерн тоглоно. Цувралын танилцуулгад “Эпштин Холбооны прокуроруудтай нууц гэрээ байгуулсныг илчилсэн сэтгүүлчийн мөрдлөгө” гэж бичсэн байлаа.

2026 оны нэгдүгээр сард АНУ-ын Хууль зүйн яамнаас Эпштиний хэрэгтэй холбоотой 3 сая гаруй файлыг ил болгосон. Файлд  Илон Маск, ханхүү Эндрю, Билл Гейтс, Дональд Трамп нарын нэр олон удаа гарсан байлаа. Алдартнууд Эпштиний аралд хүчирхийллээс гадна шулмын хар ёс заншил үйлдэж, хүний мах идэж байсныг ч илчилсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...