UBLife Logo
Сэтгэл судлал

Бүхнийг хэтэрхий гүн мэдэрдэг хүмүүс: 5 давуу тал, 5 сорилт

Бүхнийг хэтэрхий гүн мэдэрдэг хүмүүс: 5 давуу тал, 5 сорилт

Зарим хүмүүс аливааг илүү хүчтэй, гүн мэдэрдэг. Emotional sensitivity буюу сэтгэл хөдлөлийн өндөр мэдрэг байдал нь сул тал мэт санагддаг ч үнэндээ давуу болон хэцүү талуудыг зэрэг агуулдаг. Гэхдээ гайхалтай өнгөлөг ертөнц гэдэг нь гарцаагүй.

Давуу талууд

1. Өндөр эмпати (бусдыг ойлгох чадвар)

Тэд бусдын мэдрэмжийг амархан ойлгож, дэмжиж чаддаг. Энэ нь харилцааг илүү гүн, итгэлтэй болгодог.

2. Бүтээлч сэтгэлгээ

Гүн мэдрэмж нь урлаг, бичих, хөгжим зэрэгт илүү баялаг илэрхийлэл бий болгодог. Олон уран бүтээлчид ийм шинжтэй байдаг.

3. Нарийн ажигч чанар

Жижиг деталь, уур амьсгал, хүмүүсийн өнгө аясыг хурдан анзаардаг. Энэ нь шийдвэр гаргалтад давуу тал болдог.

4. Чин сэтгэлийн харилцаа

Тэдний холбоо өнгөц биш, жинхэнэ байдаг. Хүмүүс тэдэнд итгэх хандлагатай. Хэн нэгнийг хайрлавал бүх зүйлээ зориулна, итгэвэл бүх зүйлээрээ баталгаа өгч чадна.

5. Өөрийгөө таних чадвар

Мэдрэмжээ анзаарч, дүгнэдэг тул өөрийгөө ойлгох чадвар өндөр. Энэ нь “self-awareness” гэж үздэг. Алдаагаа ухаарч, засахдаа ч хурдан байдаг.

Хэцүү талууд

1. Амархан шархлах

Жижиг зүйл ч гүн нөлөөлж, сэтгэл санаа удаан хугацаанд тогтворгүй байж болно. Үүн дээрээ ажиллаж чадахгүй бол бүх зүйлээс шархалсаар байх хандлагатай.

2. Хэт бодох (overthinking)

Нэг асуудлыг дахин дахин бодож, өөрийгөө ядраах хандлагатай. Энэ нь стресс нэмэгдүүлдэг.

3. Сэтгэлзүйн ядаргаа

Бусдын асуудлыг хэт их хүлээж авснаар сэтгэл зүйн ачаалал үүсдэг. Энэ нь яваандаа ядаргаа болох магадлалтай.

4. Хязгаар тогтоох хэцүү

“Үгүй” гэж хэлэхэд хэцүү тул өөрийгөө золиослох магадлалтай. Хэн нэгнийг сөрөх, татгалзах тэдэнд томоохон сорилт болдог.

5. Аливаад хэтэрхий гүн автах

Хэн нэгэн хүн, ямар нэг зүйлд донтох эсвэл түүндээ хэтэрхий сэтгэл зориулах хандлага өндөр. Мөн үүнийгээ дагаад гуниг, харанхуй дундаа ч хэтэрхий удаан үлдэж мэдэх хүмүүс. Гэвч өөрсдийгөө анзаарах чадвараа ашиглаж, энэ байдлуудаа бага багаар өөрчлөх боломжтой байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...