Сүүлийн жилүүдэд “манифест хийх” буюу хүссэн зүйлээ бодол, үйлдлээрээ татах ойлголт өргөн дэлгэрч байна. Энэ нь зөвхөн “хүсэх” биш, харин зорилго, сэтгэлзүй, үйлдлийг уялдуулах процесс юм. Сэтгэл судлалын үүднээс манифест нь анхаарал төвлөрөл, итгэл үнэмшил, зан үйлийн өөрчлөлттэй шууд холбоотой гэж үздэг.
1. Яг юу хүсэж байгаагаа тодорхой болго
Хэтэрхий ерөнхий эсвэл огт итгэлтэй биш, бүрэг хүсэл биелэхэд хэцүү.
→ “Би амжилттай болмоор байна” гэж биш,
→ “Би 6 сарын дотор өөрийн төсөл эхлүүлж, эхний орлогоо олно” гэх мэт тодорхой, хэмжигдэхүйц зорилго тавь.

2. Төсөөллийг ашигла
Өөрийгөө зорилгодоо хүрсэн байдлаар тод, мэдрэмжтэйгээр төсөөлөх нь тархинд бодит мэт нөлөөлдөг.
Энэ нь нейропластик чанартай холбоотой бөгөөд тархи шинэ холбоос үүсгэж, таны зан үйлийг өөрчилж эхэлдэг.

3. Бататгах, итгүүлэх өгүүлбэр ашигла
Өдөр бүр давтаж хэлэх эерэг өгүүлбэрүүд нь бидний сэтгэл санааг ихээр өргөж чаддаг.
“Би боломжийг өөртөө татдаг”
“Би өөрийн зорилгод ойртож байна”
Эдгээр нь таны дотоод итгэл үнэмшлийг аажмаар өөрчилдөг.

4. Сэтгэл хөдлөлөө холбох
Зөвхөн бодол биш, мэдрэмж чухал.
Та хүссэн зүйлээ аль хэдийн авсан мэт баяр баясал, тайвшрал, итгэлийг мэдрэх хэрэгтэй. Судалгаагаар сэтгэл хөдлөл нь шийдвэр гаргалт, зан үйлд хүчтэй нөлөөлдөг.

5. Жижиг бодит алхам хий
Манифест бол ид шид биш. Үйлдэлгүй бол үр дүнгүй.
Өдөр бүр жижиг алхам хийж, тогтмол ахиц гаргах нь нэн чухал. Энэ нь зорилгыг бодит болгодог.

6. Сөрөг итгэл үнэмшлээ таньж өөрчил
“Би чадахгүй”, “Надад боломж байхгүй” гэх бодлууд таныг зогсоодог.
Cognitive Behavioral Therapy (CBT) буюу танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээний аргачлалд эдгээр бодлыг таньж, шинэ, бодитой итгэл үнэмшлээр солихыг зөвлөдөг.

7. Орчноо зорилготойгоо нийцүүл
Таныг дэмждэг хүмүүс, урам өгдөг орчин, анхаарал сарниулах зүйлсийг багасгах хэрэгтэй. Орчин таны амжилтад их нөлөөтэй. Тиймээс сайхан зүйлс, сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь ихээхэн чухал.

8. Тэвчээр + итгэл
Манифест нь шууд үр дүн өгөхгүй. Гэхдээ тууштай байвал үр дүн гардаг.
Энэ нь Law of Attraction буюу хүссэн бүхнээ татах сэтгэлзүй гэх ойлголттой холбоотой ч бодит амьдрал дээр тууштай үйлдэл болон зөв сэтгэлгээ хамгийн чухал.

Анхаарах зүйл
Манифест хийх нь:
Бүхнийг “бодож, хүсээд л болдог” ид шид биш юм шүү. Харин та хүсэхийн хажуугаар түүндээ итгэж, бас үйлдэл хийх хэрэгтэй. Хэт бодит бус хүлээлт нь урам хугаралт үүсгэж болзошгүй. Манифест хийх нь өөрийгөө хуурах биш, харин өөрийн зорилгыг тодорхойлох, түүн рүү чиглэсэн бодол, мэдрэмж, үйлдлийг нэгтгэх үйл явц юм.
