UBLife Logo
Newsfeed

“BBC Media Action” төсөлд шалгарсан редакцууд бүтээлээ танилцууллаа

“BBC Media Action” төсөлд шалгарсан редакцууд бүтээлээ танилцууллаа

BBC Media Action төсөл Монголын UB LIFE, Graph.mn, Өрөг.мн сайтуудтай хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийн бодит түүх, дуу хоолойг гол болгон, асуудлыг хөндөж бас шийдэл эрэлхийлсэн контентуудыг бэлтгэн түгээсэн билээ.

Улс төр, бодлого тодорхойлох түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжиж буй хамтын ажиллагаа бодит үр дүнгээ харуулж буйн илрэл болсон. Энэ нь зөвхөн яриа төдий биш, харин медиа, бодлого, олон улсын түншлэлийн огтлолцолд бий болсон бодит хөдөлгөөн юм.

Өнөөдөр болсон арга хэмжээний үеэр Их Британиас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт болон Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Энэтхэг-Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Сийма Малхотра нартай төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг хуваалцлаа.

Нийгмийн ойлголтыг өөрчлөх, “Хэний түүхийг бид сонсох хэрэгтэй байна вэ“ гэх асуултыг шинээр тавих энэхүү оролдлого нь нмэгтэйчүүдийн туршлага, сорилт, шийдлийг илүү ойр, эрэл хайгуулч байдлаар хүргэснээр оролцоог нэмэгдүүлэх нэг алхам боллоо гэж редакцуудын төлөөллүүд хэлж байв.

BBC-ийн дэргэдэх хараат бус байгууллага болох BBC Media Action нь олон улсын хөгжлийн салбарт 100 гаруй жилийн сэтгүүл зүйн туршлага, редакцийн соёлыг хуваалцдгаараа онцлог.

Сайд Сийма Малхотрагийн хэлснээр, эмэгтэйчүүдийг төрийн алба, бодлого тодорхойлох түвшинд бэлтгэхэд сургалт, зөвлөгөө, сүлжээ чухал үүрэгтэй. Энэ чиглэлээр 20 гаруй жилийн турш хэрэгжиж ирсэн манлайллын хөтөлбөрүүдийг улам өргөжүүлж, залуу эмэгтэйчүүдийг илүү идэвхтэй оролцуулахад анхаарч байгаа аж.

Түүнчлэн судалгаанууд нэг зүйлийг тодорхой харуулдаг нь хүйсийн тэгш байдлыг хангах нь зөвхөн нийгмийн шударга ёсны асуудал биш, эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг юм. Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх тусам шийдвэр гаргалт илүү хүртээмжтэй, илүү үр ашигтай болдог.

Төслийн хүрээнд оролцсон гурван редакц өөр өөрийн өнгө, хэв маягаар ижил зорилгыг илэрхийлэв. Хүний түүхийг баримтад тулгуурлан өгүүлэх, эмзэг сэдвийг ёс зүйтэй хөндөх, олон улсын түвшний видео өгүүлэмж бүтээхэд дэлхийд нэр хүндтэй BBC-ийн багтай хамтран, дэргэдээс нь суралцсан нь энэхүү төслийн нэг чухал хэсэг байлаа. Төслийн хүрээнд Монгол улсад хүрэлцэн ирж, сургалт, дадлага олгосон Жакки Ходжсон, Марк Робертсон болон Киан Ибботсон, Венди Пилмар нарт талархлаа.

Бүтээлүүдийг эндээс үзэж сонирхоорой.

UB LIFE сайт: Л.Алтанцэцэг | Ирээдүйн эмэгтэй тамирчдын төлөөх тэмцэл

Graph.mn | Мөнгөө төлсөн ч мөрөөдөл хэвээр байгаа орон сууц

Urug.mn | Умайн хүзүүний хорт хавдар: Аварч болох амь

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...