UBLife Logo
Боловсрол

“Дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн боломж” форум, хөдөлмөрийн яармаг маргааш болно

“Дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн боломж” форум, хөдөлмөрийн яармаг маргааш болно

Төрийн байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөллүүд нэг дор цугларч, техник технологийн хурдацтай хөгжлийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөг хэлэлцэн, оюутан залуусыг боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явцыг дэмжих бодит боломж, шийдлүүдийг танилцуулах “Дижитал эриний хөдөлмөр эрхлэлийн боломж“ арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

Хэзээ: 2026.04.16

Хаана: Соёлын Төв Өргөө

Та бүхэн форумд хүрэлцэн ирснээр:

  • Хиймэл оюун ухаан ба ажлын байрны өөрчлөлт, ирээдүйн чиг хандлагыг ойлгох

  • Ирээдүйд шаардлагатай ур чадвар, карьер төлөвлөлтөө сайжруулах

  • Цалинтай дадлага, ажлын байрны бодит боломжуудтай танилцах боломжтой

Бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дараарай.

Монгол Улсын Их Сургуулийн санаачлагаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон төрийн өмчийн зургаан их сургууль болох ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС хамтран зохион байгуулж, ХААН Банк ивээн тэтгэж буй энэ арга хэмжээний дэлгэрэнгүй цагийн хуваарьтай танилцана уу.

08:30-09:00 Бүртгэл

09:00-09:05 Нээлтийн үг Б.Очирхуяг, МУИС-ийн Ректор

09:05-09:15 Нээлтийн мэндчилгээ (Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир; Боловсролын сайд Л.Энх-Амгалан)

09:15-09:20 Урлагийн мэндчилгээ Соёл урлагийн их сургууль

09:20-09:35 Үндсэн илтгэл 1: “Хиймэл оюун ба боломж” - Д.Эрдэнэбат, зөвлөх

09:35-09:50 Үндсэн илтгэл 2: "Хиймэл оюун ба ажлын байрны сорилт" - Г.Амарсанаа, МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Дэд профессор

09:50-10:30 Хэлэлцүүлэг 1. “Цахим шилжилт ба ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн уялдааг хангах нь” (Ажил олгогчийн төлөөлөл, МУИС, ШУТИС, СУИС-ийн төлөөлөл)

10:30-11:10 Pecha kucha (Ажлын байранд тавигдах ур чадвар, боломж, ажил олгох, цалинтай дадлага, карьер төлөвлөх боломж, зөвлөгөө өгөх чиглэлээр 3 төрлийн илтгэл)

11:10-11:50 Хэлэлцүүлэг 2. “Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” (Панелист: Залуу бизнес эрхлэгч, Старт-Ап төлөөлөл 2, ХААИС, МУБИС, АШУҮИС- ийн оюутны төлөөлөл 3 хүн)

11:40-12:00 Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаа (ХХҮЕГ- ын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай)

12:00-12:10 Карьер хөгжлийн төвийн танилцуулга-МУИС

12:10-12:20 Урлагийн тоглолт

12:20-12:35 Судалгааны үр дүнгийн танилцуулга: “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа”

12:35-13:30 ААНБ-ын танилцуулга (Топ аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн бодлого үйл ажиллагаа, интерншип)

13:30-13:40 Дүгнэлт, хаалт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна