UBLife Logo
Нийгэм

Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэнгийн нээлт маргааш болно

Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэнгийн нээлт маргааш болно

Зураач Ц.Соёлмаагийн бие даасан "Зэрэглээн цаана" үзэсгэлэнгийн нээлт маргааш 18:00 цагт болно. Уран бүтээлч Ц.Соёлмаа хятад зургийн аргаар хэрхэн өөрийн ертөнцөө илэрхийлснийг эндээс тольдох боломжтой. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 16 хүртэл “HUE Art Gallery”-д дэлгэгдэх аж.

Зураач Ц.Соёлмаа нь БНХАУ-ын Бээжин хотын Дүрслэх Урлагийн Төв Академид Хятадын уламжлалт уран зургийн чиглэлээр 7 жил суралцсан бөгөөд Гүн-би (Gongbi) техникээр бийр, торго, будааны цаас, шороон будгаар бүтээлээ туурвидаг.

Түүний уран бүтээлүүд нь голчлон бодит ба бодит бусын хоорондын үелзлийг илэрхийлэхийг зорьдог байна. Түүний анхны бие даасан үзэсгэлэн "Зүүдний зэрэглээ" нэртэйгээр 2024 онд дэлгэгдэж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна