UBLife Logo
Улс төр

Монгол Казахстаныг адууны мах, төмсөөр хангадаг

Монгол Казахстаныг адууны мах, төмсөөр хангадаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.

Монголчууд бид Казахстан улстай эдийн засгийн ямар харилцаатай, холбоотой талаар авч үзье.

2025 онд хоёр улсын худалдааны эргэлт 7,7 хувь нэмэгдэж, 133,5 сая ам.долларт хүрсэн.

Казахстанаас манайд гаргадаг барааны хэмжээ бараг өөрчлөгдөөгүй 15,2 мянган тонн (+2,3%) бөгөөд мөнгөн дүн нь 123 сая ам.доллар (+2,4%) байжээ. Казахстанаас Монголд гар утас хамгийн их гаргасан нь 183,9 мянган ширхэг (+2,7%) болсон байна. Мөн нөүтбүүк, планшет – 22,8 мянган ширхэг (-5,8%), гоо сайхны бараа, үс арчилгааны хэрэгсэл – 147,9 тонн (+17,2%), эм – 10,9 тонн (-7,6%), тамхи – 1,2 тэрбум ширхэг (+0,6%) нийлүүлжээ. Хүнсний зүйлээс йогурт, овьёос – 729,5 тонн (-30,3%), масло, бяслаг – 128,3 тонн (+12%), шоколад – 409,8 тонн (-1,9 дахин), печенье, вафли – 1,7 тыс. тонн (+1,7 дахин), кофе – 294,2 тонн (-20,2%) гаргасан байна.

Монголоос Казахстанд нийлүүлэх барааны хэмжээ 4,1 дахин нэмэгдэж, мөнгөн дүн 2,7 дахин өсөн, 10,4 сая ам.долларт хүрсэн. Үндсэндээ Монголоос Казахстанд хамгийн их гаргадаг бараа бол адууны мах. Өнгөрсөн жил 2,8 мянган тонн адууны мах нийлүүлсэн нь 10,4 сая ам.доллар болжээ. Үүнээс гадна хувцас, гоёл чимэглэл  – 1,9 дахин нэмэгдэж, 53,2 тонн, гутал - 2,4 хувь нэмэгдэж, 10,4 мянган хос, хивс - 5,7 дахин нэмэгдэж, 1,5 мянган кв. М болсон байна.

Мөн Казахстан улс манайхаас төмс (1,2 мянган тонн), хүнсний амтлагч (70 тонн), арьс, савхин цүнх (779 ширхэг), одеял, бүтээлэг (207 ширхэг), барилгын материал (10,3 тонн) авсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна