UBLife Logo
Загвар

“Met Gala 2026” ёслолыг эзэлсэн Азийн №1 залуу

“Met Gala 2026” ёслолыг эзэлсэн Азийн №1 залуу

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь энэ жил “Met Gala 2026” ёслол дээр түүх бүтээсэн. Тэрээр Мет Гала ёслолын хамгийн гол 3 арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо. Үүнд “Vogue Pre‑Met Gala” үдшийн зоог, “Met Gala” гол үдэшлэг, алдартай үдэшлэг “GQ After Party” багтдаг билээ. Энэ гурван арга хэмжээнд цогцоор нь уригдаж байсан ази залуу түүнээс өмнө гарч байсангүй.

Тэрээр мөн эх газрын Хятадаас “Мет Гала”-д хоёр уригдсан анхны эрэгтэй боллоо.

АНУ-ын “Vogue” сэтгүүлээс зохион байгуулдаг “Vogue Pre‑Met Gala” үдэшлэгт Цай Сюй Кунь Азиас уригдсан бараг цорын ганц залуу байлаа. Түүний хувцсыг “Palomo Spain” брэндийн 2026 оны намар/өвлийн цувралаас авч, “Tasaki” брэнд чимжээ.

Харин улаан хивсний ёслол дээр Цай “Thom Browne” смокингтой гарч ирсэн. Шинжээчид учир битүүлэг цус сорогч шиг харагдаж байлаа гэж дүгнэсэн.

“Vogue” шууд дамжуулалтдаа түүнд нэмэлт 3 минут (хүлээлтийн танхим, улаан хивс, ярилцлага) олгосон нь бусад олон зуун зочдын хувьд олдошгүй тансаглал байсан юм.

“GQ After Party” үдэшлэг дээр Цай Сюй Кунь хар хөх өнгийн “Campillo” бархат костюм өмссөн байв.

Мөн Цай тус сэтгүүлийн газраас гаргасан “Met Gala 2026” ёслолын хамгийн шилдэг чансаанд Ази эрчүүдээс ганцаараа багтлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...