UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: 2028 оны олимпын эрхийг хэрхэн олгох вэ?

Чөлөөт бөх: 2028 оны олимпын эрхийг хэрхэн олгох вэ?

ДБНХ-ноос 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын эрх олгох журмыг танилцууллаа. 2027 оны ДАШТ дээр жин тус бүрт 4 эрх шууд олгоно. Харин 2028 оны тив, тивийн АШТ-д нэг жинд тив бүрээс 2 эрх, 2028 оны дэлхийн эрхийн тэмцээнд сүүлийн тус бүр нэг эрхийг жин болгонд олгох болжээ. Дахин 3 эрхийг UWW чансаагаар өгнө. Чансааг долоон тэмцээний дүнгээр гаргах юм.

1. 2027 оны 2-р сарын 15–21. Чансааны 1-р тэмцээн.

UWW чансааны оноо олгоно.

2. Тивийн АШТ:

2027 оны 3-р сарын 30-наас 4-р сарын 4 – Азийн АШТ.

4-р сарын 5–11-нд Европын АШТ.

4-р сарын 12–18-нд Африкийн АШТ.

4-р сарын 23–25-нд Далайн орнуудын АШТ.

4-р сарын 28-наас тавдугаар сарын 2-нд Панамерикийн АШТ.

Тивийн аваргын тэмцээнүүд UWW чансааны оноо өгнө.

3. 5-р сарын 31-нээс 6-р сарын 6-нд чансаа олгох 2 дахь тэмцээн.

UWW чансааны оноо олгоно.

4. 7-р сарын 19–25-нд чансааны 3 дахь тэмцээн.

UWW чансааны оноо олгоно.

5. 2027 оны 9-р сарын 11–19-нд ДАШТ.

Жин тус бүрт шууд 4 эрх олгоно.

UWW чансааны оноо олгоно. ДАШТ-ий медаль авсан орны бөхчүүдийг чансаанаас хасна.

6. 2028 оны 1-р сарын 17–23-нд чансааны 4 дэх тэмцээн.

Чансааны оноо олгоно.

7. Тивийн АШТ:

2028 оны 2-р сарын 18–20-нд Далайн орнуудын АШТ.

2-р сарын 24–27-нд Панамерикийн АШТ.

2-р сарын 28-наас 3-р сарын 5-нд Европын АШТ.

3-р сарын 6–12-нд Азийн АШТ.

3-р сарын 14–19-нд Африкийн АШТ.

Чансааны оноо өгөх болно.

Энэ шатанд жин тус бүрийн дэлхийн чансааны тэргүүн гурван бөхөд олимпын эрх олгох юм. Мөн энэ шатанд жин болгонд олимпод оролцох долоон бөхийн нэр тодорхой болно. Тус улсын бөхчүүдийн чансааг хаана.

8. Тивийн эрх олгох тэмцээнүүд:

2028 оны 3-р сарын 24–26-нд Африк, Далайн орнуудын эрхийн тэмцээн.

3-р сарын 31-нээс 4-р сарын 2-нд Панамерикийн эрхийн тэмцээн.

4-р сарын 7–9-нд Европын эрхийн тэмцээн.

4-р сарын 14–16-нд Азийн эрхийн тэмцээн.

Энэ шатанд тэмцээн болгоны жин тус бүрт дахин 2 олимпын эрх олгоно. Ингээд олимпын наадмын жин тус бүрийн 15 орон тодорхой болох юм.

9. Дэлхийн эрхийн тэмцээн:

2028 оны тавдугаар сарын 18-21. Олимпод оролцох сүүлийн боломж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...