UBLife Logo
Спорт

Садулаев “Чеченийн чоно” Хамзатын бөхийн бэлтгэлийг хангаж өглөө

Садулаев “Чеченийн чоно” Хамзатын бөхийн бэлтгэлийг хангаж өглөө

“Чеченийн чоно” Хамзат Чимаев энэ сарын 10-нд ирэх Ням гарагт “UFC 328” тэмцээнд аваргын бүснийхээ анхны хамгаалах тулааныг хийх гэж байгаа билээ. Түүний өрсөлдөгч нь Шон Стрикленд. Шон цохилт угсруулж хийдэг, бокс талын тамирчин бол Хамзат чөлөөт бөхөөр Шведийн аварга болж байсан барилдаанч залуу. Гэхдээ Хамзат ялалтаа бүр найдвартай болгох гэж олимп, дэлхийн аварга, алдарт Абдулрашид Садулаевтай бөхийн бэлтгэлээ хийсэн байна.

Абдулрашид бэлтгэлийн дараа “Хамзатад ялалт хүсэн ерөөж байна. Түүний ялалтад өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Би түүнтэй барилдаж, барилдааныг нь шалгаж үзлээ. Холимог тулаанд орохоосоо өмнө чөлөөт бөх байсан хүн шүү дээ. Барилдаанаар Хамзат илт илүүрхэнэ. Гол нь наана нь гэмтэл авч болохгүй” гэж хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...