UBLife Logo
Спорт

"САНЬЯА-2026" элсний наадам өндөрлөлөө

"САНЬЯА-2026" элсний наадам өндөрлөлөө

Азийн элсний VI наадам БНХАУ-ын Саньяа аралд 9 хоногийн турш 14 спортын төрөлд 45 орны баг тамирчид өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Зохион байгуулагч Хятадын баг 24 алт, 17 мөнгө, 13 хүрэл, нийт 54 медаль хүртсэн амжилтаараа тэргүүлсэн бол Тайланд, Иран улс удааллаа.

VI наадамд оролцсон 45 орноос 14 нь алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 31 улс ямар нэгэн байдлаар медаль авсан байна.

Монголын баг тамирчид уг тэмцээнд 8 спортын төрөлд 50 тамирчин өрсөлдөж, 3 хүрэл, 1 мөнгөн медальтайгаар 19 дүгээр  байрт шалгарсан амжилттай энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүлж байна.

Өнөөдөр тус наадмын хаалтын үйл ажиллагаа болж, Монголын багийн тугчаар элсний бөхийн 90 кг-д хүрэл медаль хүртсэн, "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Төрболд жагслаа.

Фото: Д.Нямбилэг

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...