UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: 2026 оны ДАШТ Казахстанд болж магадгүй

Чөлөөт бөх: 2026 оны ДАШТ Казахстанд болж магадгүй

Ойрх Дорнодын дайны улмаас сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-ий явагдах газар, хугацааг ДБНХ-ноос өөрчлөөд байсан. Уг нь хуваарь ёсоор бол ДАШТ есдүгээр сарын 5-13-нд Бахрейнд болох ёстой байсан.

Гэвч Ираны дайн үргэлжилсээр байсан тул аравдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1 болгон хойшлуулсан юм. Харин болох орны хувьд Ази тивийн орон гэж тогтоод байлаа. Узбекистан, Казахстан, Кыргызстан улсууд нэр дэвшүүлэн өрсөлдсөнөөс Казахстан улс бараг авчихлаа гэж ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Мамиашвили мэдэгдсэн байна. Албан ёсоор зарлаагүй байгаа ч Казахстаны Алматы хот сонгогдсон гэдэг нь бараг баталгаатай болжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...