UBLife Logo
Newsfeed

12 ордныхон салалтыг хэрхэн даван туулдаг вэ?

12 ордныхон салалтыг хэрхэн даван туулдаг вэ?

Салалт гэх зүйлтэй учирч үзсэн хүмүүс үүнийг ямар хэцүү зүйл болохыг сайн мэддэг. Бас тэр мэдрэмжээс салахын тулд янз бүрийн зүйл хийдэг. Гэхдээ ямар ордны хүн байхаас шалтгаалж салалттай нүүр тулах арга өөр өөр байх боломжтой юу? Та өөрийгөө сонжоод, сонирхоод үзээрэй.


Таны орд: Хонь

Салалтын дараа: Ярих, ярих, ярих...

Таных шиг омголон, эрч хүчтэй ордныхонд салалт уйлж унжих шалтаг болдоггүй ч шархлах нь тодорхой. Та хэрэв уур бухимдалтайгаар салсан бол тэдэнд хэлэх үгээ шууд хэлдэг, бас заримдаа хэлэх гэсэн үгээ Инстаграм стори дээрээ оруулаад, "EX"-ээ харсан даруйд устгаж орхино.

Гэхдээ нөгөө талаараа: Та "EX"-тэйгээ буцаж нийлэх хандлагатай байдаг. Бүх зүйл мартагдсан мэт дараагийн өдөр нь нийлэх тухай бодож байвал санаа зовох хэрэггүй дээ. Харин ч сайн зүйл биз дээ?


Таны орд: Үхэр

Салалтын дараа: Дуусашгүй худалдан авалт

Сарын цалин, байгаа мөнгөөрөө хүссэн бүхнээ авна. Шинэ утас, гоё хувцас, үнэтэй ресторан, уушийн газрууд гээд л. "Галзуу баян Азиуд" дээр гардаг шиг мэдрэмж авах нь танд сайхан байна. Харамсах гэдгийг үл тоон цагийг одоогоороо сайхан өнгөрүүлж байж та давж гарна.

Гэхдээ нөгөө талаараа: "Нэг л өдөр чи харамсах болно", "Намайг чи санана даа" гэх бодол таны бодлын мухарт байдгийг хүлээн зөвшөөр. Нэг талаараа таны хор шар ихээр хөдөлдөг нь нууц биш.


Таны орд: Ихэр

Салалтын дараа: Хөгжөөн цэнгээн, үдэшлэг

“Ганц бие хүний амьдралын сайн сайхныг хангалттай мэдэрч болох атал яагаад харуусан гуниглана гэж?” хэмээн бодно. Та цагийг хөгжилтэй өнгөрүүлж, хийхийг хүссэн бүх шинэ содон зүйлийг туршиж үзэн, ганцаар байх цагийг гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэхийг зорино.

Гэхдээ нөгөө талаараа: Буцаж нийлэх тухай эргэж буцсан бодолтой байх хэдий ч нийлэхгүй үлдэх нь элбэг. Бас гунигтай мэдрэмжээ өөр зүйлээр бас хүнээр дарах гэж оролдох нь олонтаа.


Таны орд: Мэлхий

Салалтын дараа: Өөрийгөө 24/7 эрхлүүлэх

Салалтын дараах үед та өөрийгөө халамжлах хэрэгтэй байдаг. Гэрээ цэвэрлэж, өөртөө анхаарч, сэтгэл сэргээсэн ямар нэгэн зүйл хийнэ. Гоё хоол хийж, шинэ амьтан тэжээж, найзуудаа урин кино үзэх нь ч таатай. Өөрийгөө анхаарч, өөрийгөө эрхлүүлэх нь танд чухал байдаг.

Гэхдээ нөгөө талаараа: "Сайн уу, өдрийн тэмдэглэл минь. Би өнөөдөр дахиад л уйллаа. Хүмүүстэй харилцахгүй уджээ. Youtube дээр гунигт дуунуудын плэйлистийг сонссоор байна. Үнэхээр бүх дуу нь надад зориулагджээ..."


Таны орд: Арслан

Салалтын дараа: Шархалсан зүрхээ анагаах

Шархаллаа гээд та энэ чигээрээ үлдэхгүйг боддог. Харин ч бүх зүйлээ улам амжуулах, олны анхаарлын төвд байх боломж болдог. Инстаграмдаа шинэ зураг тогтмол оруулж, влог хийж, урт бичвэрүүд оруулаад л, салалтын дараа та яг ялсан хүн шиг л байдаг.

Гэхдээ нөгөө талаараа: Та жаахан гунигтай мөртлөө сайхан гарсан зураг, сторигоо пост болгон оруулна. Учир нь танд олны анхаарал халамж хэрэгтэй байдаг. Гэхдээ үргэлж гаднаасаа харагдах байдалд л анхаарахаас биш дотроо яг юу мэдэрсэн хэвээр байдаг нь нууцлаг.


Таны орд: Охин

Салалтын дараа: Завгүй болох

Гуниглаж, уйлж суухын оронд та хийх ёстой зүйлсээ амжуулж, олон зүйл бүтээхийг бодно. Цайны цагаас өмнө гэхэд хогоо шүүрдэж, хувцсаа угааж, тэжээвэр амьтнаа хооллож, хүмүүсийн пост дээрх үг үсгийн алдааг засаад амжсан байдаг. Хүмүүс "EX"-ийн тань тухай асуулаа гэхэд та хийж бүтээж буй зүйлээ ярьж, завгүй байгаагаа харуулах гэж хичээнэ.

Гэхдээ нөгөө талаараа: Яагаад салах болсон тухай ихээр бодож эргэцүүлэн, жинхэнэ учир шалтгааныг олж мэдэхийг хүсэж, заримдаа түүний профайлыг шалгаж, зургуудыг нь харан сууна. Юу ч юм хүлээсээр байдгаа өөрөөсөө нууна.


Таны орд: Жинлүүр

Салалтын дараа: Өөрийгөө мэдрүүлэх

Яаж хэн нэгэн хүн над шиг хүнийг орхиж чаддаг байна аа гэдгийг харуулахыг зорьдог. Харин та энэ мэдрэмжээс гарахын тулд сэтгэл татах өөр хүнийг хайж, анзаарахыг хүснэ. Хэдэн хүнд сээтэн хаяж, мессенжерээр чатлаж ч эхлэх болно.

Гэхдээ нөгөө талаараа: "EX" чинь хэр байгааг харж, түүнд сайхан харагдаж, нүдэнд өртөхийн тулд та бүхнийг хийдэг. Заримдаа албаар хаа нэгтээ таарах мөчийг ч бүрдүүлж чадна гээч.


Таны орд: Хилэнц

Гэхдээ нөгөө талаараа: Хэзээ ч байгаагүй мэт мартах

Та зүгээр л "Unfriend", "Unfollow", "Block" хийгээд зогсохгүй түүний зургуудыг бүгдийг нь устгаж, мессежүүдийг нь арилган, түүнтэй холбоотой бүх зүйлээс салах болно. Дахин тааралдсан ч та ач холбогдол өгөхгүйг хичээж, хэзээ ч байгаагүй мэт үзэхийг оролдоно.

Гэхдээ нөгөө талаараа: Хуурамч Инстаграм хаяг нээж "EX"-ээ тагнах бөгөөд түүнийг хэн нэгэнтэй болсон эсэхийг шалгана. Хэрэв тэр хүнтэй болзож эхэлбэл, та түүнийг ч гэсэн мөрдөж шалгаж эхэлнэ.


Таны орд: Нум

Салалтын дараа: Өөр газар, улс руу явах

Та шуудхан л хаа нэгтээ явах тасалбар захиална. Дэлхийгээр аялж, шинэ содон газар үзэж болох атал яагаад эндээ шаналж үлдэнэ гэж? Та дотроо "EX"-дээ нууцхан талархана. Учир нь салснаар л та энэ бүхнийг дахин мэдэрч байгаа юм шиг санагдана. Хөдөө, өөр хот, адал явдал руу урагшаа.

Гэхдээ нөгөө талаараа: "EX"-ийнхээ тухай зогсолтгүй ярьдаг. Бас гомдоллохоо болихгүй. "Би ингэхийг л хүссэн, бүх зүйл тийм л байсан, би гадагшлуулах хэрэгтэй байна" гэх мэтээр дотнын найзууддаа ярих болно.


Таны орд: Матар

Салалтын дараа: Хийдэг зүйлээ л хийх

"Хүмүүс салж л байдаг" гэж та өөртөө хэлдэг. Та харин энэ цагийг ажилдаа илүү идэвхтэй байхад зориулж, илүү хаалттай, бүх зүйлээс хөндий болно. Хийдэг байсан зүйлээ түүртэлгүй үргэлжлүүлж, завгүй байдаг.

Гэхдээ нөгөө талаараа: Шөнийн 1 цагт "Унтахгүй юм уу" гээд чат бичээд сууж байж мэднэ. Тааварлахын аргагүй хүн дээ.


Таны орд: Хумх

Салалтын дараа: Логиктой, өөрийн гэсэн бодолтой насанд хүрсэн хүн байхыг хичээх

Та тийм ч драматик хүн биш болохоор бүх зүйлд асар их сэтгэл хөдлөлтэй хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэр хүнээс саллаа гээд шууд л амьдралаас чинь оргүй алга болох албагүй шүү дээ. Найзууд, танилууд хэвээр үлдэж болно гэж боддог. Заримдаа та тэдэнтэй ярилцаж, бүр зөвлөгөө өгөх үе ч ирнэ. Та аливаа зүйлийг маш таатайгаар дуусгаж, төгсгөхдөө сайн болохоор тэр биз.

Гэхдээ нөгөө талаараа: Та тэр хүнийхээ амьдралд нөлөө үзүүлэхийг байнга хүснэ. Түүнтэй эргэн нийлэхийг хүсээгүй байлаа ч тэр хүнд анхаарна.


Таны орд: Загас

Салалтын дараа: Бодит байдлаас зугтах

Та салалтын талаар бодох ч үгүй. Учир нь тэс өөр ертөнцөд амьдарч байгаа болохоор. Та тэрхүү гунигтай, шархлуулам бодлоос холдохын тулд бүхнийг хийдэг. Хэдэн цагаар ч хамаагүй унтаж, хүссэн бүхнээ идэж, гэртээ бүгээд л. Эцэст нь та бүх зүйлийг тавьж явуулах чадалтай болдог.

Гэхдээ нөгөө талаараа: Та танихгүй хүмүүст ч хамаагүй харилцааныхаа тухай ярьдаг, групп дээрх постууд доор сэтгэгдэл бичдэг хүн болж хувирна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...