АНУ-ын тэрбумтан, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск энэ жил 54 настай. Саяхан тэрээр хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр татвар төлсөн хүн гэж өөрийгөө өргөмжилсөн. Харин саяхан “Гичүүнүүд, мөнгө, ямар ч татвар байхгүй, үдэшлэг” гэж жиргэсэн юм. Хүмүүс үүнийг янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь түүнийг татвар төлсөөр залхжээ гэсэн бол нэг хэсэг нь 800 тэрбумтай хүний баталгаа гэж хошигножээ.

Илон Маск өнгөрсөн жилд 10 тэрбум гаруй ам.долларын татвар төлсөн гэж өмнө нь жиргээд өв залгамжлалын татвар нас барсан хойноо төлбөл ер нь нийт их наяд ам.долларын татвар улсдаа төлөх байх гэж хүртэл тэмдэглэсэн байсан. Илон Маск “Forbes” сэтгүүлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн баян хүн. Түүний хөрөнгийг 839 тэрбум ам.доллар гэж үзэж байгаа. Илон хөрөнгө нь 500 тэрбум, 600 тэрбум, 700, 800 тэрбум хүрсэн анхны хүн болон түүхэнд тэмдэглэгдсэн. Шинжээчид түүнийг түүхэнд анхны их наядтан болно гэж таамаглаж байна.
Харин хувийн амьдрал нь тийм ч таатай биш байгаа. Маск 14 хүүхэдтэй: хуучин эхнэр Жастин Уилсон 6, ажитлан нь болох Шивон Зилис 4, дуучин Граймс 3, блогчин Эшли Сент-Клэр нэг хүүхэд түүнд төрүүлж өгсөн. Одоо Маск шүүх дээр Граймстай хүүхдээ авах талаар заргалдаж байгаа билээ.
