Канны олон улсын кино наадмын нээлтийн ёслол болж, уламжлал ёсоор алдарт одод улаан хивсэн дээгүүр алхлаа. Жүжигчин Деми Мур “Gucci” даашинз, “Chopard” гоёлтой ирсэн бол модель Хайди Клум “Elie Saab”-ын өвөрмөц даашинзтай байв.

79 дэх удаагийн Канны кино наадмын нээлтийг Францын жүжигчин Эй Айдара хөтөлж, Пьер Сальвадоригийн “The Electric Kiss” киногоор гараагаа эхэллээ.

Наадмын үндсэн хөтөлбөрт 22 кино багтжээ. Энэ жилийн Канны кино наадам тавдугаар сарын 12-23-нд болно.

























