Технологи, инженерчлэл, программчлалын салбарын дараагийн үе хэн байх вэ? Магадгүй яг энэ хавар улсын хэмжээний олимпиадад мэдлэг, ур чадвараа сорьсон оюутан, залуус дундаас ирээдүйн олон мэргэжилтэн төрж байгаа нь дамжиггүй.
Юнител Групп боловсрол, технологийн салбарын ирээдүйг тодорхойлох залуу үеийг дэмжих зорилтын хүрээнд 2026 оны хаврын улиралд зохион байгуулагдсан мэдээллийн технологи, инженерчлэлийн чиглэлийн улсын болон үндэсний хэмжээний олимпиадуудтай хамтран ажиллалаа.
Энэ удаад зөвхөн нэг биш, салбар бүрийн шилдэг залуусыг нэгтгэсэн таван томоохон олимпиадыг дэмжсэн нь онцлог.
💻 Компьютерийн сүлжээний улсын олимпиад
2026 оны 5-р сарын 9-нд ШУТИС дээр зохион байгуулагдсан тус олимпиадаар оролцогчид сүлжээний технологийн мэдлэг, бодит чадвараа сорин өрсөлдсөн юм.


👨💻 Улсын програмчлалын олимпиад
5-р сарын 10-нд болсон энэхүү олимпиад нь улсын хэмжээний шилдэг программист оюутнуудыг тодруулдаг томоохон арга хэмжээний нэг. Алгоритм, логик сэтгэлгээ, хурд—all in one.


🚀 Үндэсний програмчлалын олимпиад
5-р сарын 18-нд МУИС-ийн зохион байгуулсан энэхүү тэмцээн нь залуу программистуудын бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадварыг сорьсон чухал платформ байлаа.


📊 Мэдлэгийн менежментийн улсын олимпиад
5-р сарын 9-нд зохион байгуулагдсан тус олимпиадад бизнес, менежментийн чиглэлийн оюутнууд оролцож, онол болон практик мэдлэгээ бататгав.



⚡ Электроникийн улсын XX олимпиад
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн зохион байгуулсан олимпиад 5-р сарын 10-нд болж, электроникийн салбарын шилдэг оюутнууд нэг дор цугласан юм.



Өнөөдрийн олимпиадын тайзан дээр өрсөлдөж буй эдгээр залуус маргаашийн инженер, дата мэргэжилтэн, программист, судлаачид байх магадлалтай. Тиймээс боловсрол, инновац, технологийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт улам чухал болж байна.
Юнител Групп ч энэ хүрээнд оюутан, залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйн мэргэжилтнүүдийг бодитоор дэмжих ажлуудаа үргэлжлүүлсээр байна.
