UBLife Logo
Нийгэм

НҮБ-ын бие даасан шинжээч манай улсад ажиллаж байна

 НҮБ-ын бие даасан шинжээч манай улсад ажиллаж байна

Хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудлаарх НҮБ-ын Бие даасан шинжээч Грэйм Рийд манай улсад энэ сарын 18-29-нд айлчлал хийж байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг айчлалын эхэнд Бие даасан шинжээчийг хүлээн авч уулзав. Тэрбээр уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас 2004 онд НҮБ-ын тусгай мандат эзэмшигч, илтгэгч нарт хүргүүлсэн нээлттэй урилгын дагуу манай улсад ажлын айлчлал хийж буйд талархал илэрхийлж, Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо зорилтын хүрээнд НҮБ, түүний системийн байгууллагууд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай бүтэц, механизмын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж буйг цохон тэмдэглэв.

Бие даасан шинжээч Грэйм Рийд айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагууд, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам зэрэг төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах чиглэлээр баримталж буй манай улсын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...