UBLife Logo
Засгийн газар

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар (2026.05.20) “Байдрагийн усан цахилгаан станц төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумдын хилийн зааг нутагт барих Байдрагийн усан цахилгаан станц (УЦС) нь 30 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд төслийн хөрөнгө оруулалт 53.3 сая ам.доллар, барилга угсралтын ажил 53 сарын хугацаанд үргэлжилнэ. УЦС-аас жилд 58.9 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэнэ хэмээн тооцож байна.

Байдраг голын урсцад тохируулга хийж УЦС барьснаар Баянхонгор, Өвөрхангай аймгийн болон сумдын төвийн эрчим хүчний хэрэгцээг найдвартай хангах, мөн төвийн бүсийн системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх, оргил ачааллын болон ослын үед горим тохируулгын үүрэгтэй оролцох бөгөөд импортыг бууруулах ач холбогдолтой юм.

“Байдраг гол-усан цогцолбор” нь эрчим хүч үйлдвэрлэх, усалгаатай тариалан эрхлэх, загас агнуур, аялал жуулчлал хөгжүүлэх зэрэг олон зориулалтаар ашиглагдаж, Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, НҮБ-аас дэлхий нийтэд уриалж буй хүлэмжийн хийг бууруулж, цөлжилтийг сааруулахад нөлөөтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...