UBLife Logo
Спорт

“Mongol Grandprix MX League 2026” мотокроссын уралдаан болно

“Mongol Grandprix MX League 2026” мотокроссын уралдаан болно

Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” уралдаан ирэх зургаадугаар сарын 6–7-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хот, Эрдэнэ уулын мотокроссын зам дээр болно. Монголын Автомашин, мотоциклын спортын холбооноос зохион байгуулж байгаа энэхүү Гран При нь Монголын мотокроссын спортын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой үндэсний хэмжээний лиг бөгөөд зуны турш нийт 5 гараатай зохион байгуулагдана.

Эхний гараа 2026 оны уралдаан: 450cc, 250cc, 85cc, 65cc, 50cc, Open ангиллаар явагдах бөгөөд мэргэжлийн тамирчид, өсвөрийн тамирчид болон сонирхогчид хэн ч оролцож болох юм.

450сс буюу мэргэжлийн тамирчдын ангилалд багийн систем нэвтрүүлж, баг бүр 3 үндсэн, 1 сэлгээний тамирчинтайгаар өрсөлдөх ба гараа бүрт оноо цуглуулж, нийлбэр дүнгээр шилдэг тамирчид болон багууд тодорно.

Зохион байгуулагчдын мэдээлснээр тус лиг нь зөвхөн спортын тэмцээн бус энтертайнмент фестивал хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд үзэгчдэд зориулсан шоу, хамтлаг, дуучдын тоглолт, нэмэлт арга хэмжээнүүд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болно.

Мэргэжлийн тамирчдын уралдах 450сс ангиллын таван гарааны нийт шагналын сан 200 сая төгрөг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...