Өнөөдөр Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 14 градус дулаан байна.
Харин “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт маргааш буюу бямба гарагт болно. Энэ өдөр нийслэлд үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө 25 градус дулаан байна.

Маргааш буюу 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхи 23, 25-нд нутгийн зарим газраар, 24, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна. 23, 25-нд нутгийн зүүн хагаст дулаарна.