UBLife Logo
Дэлхий

Зеленский Путинд уулзах санал тавилаа

Зеленский Путинд уулзах санал тавилаа

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд нээлттэй захидал бичиж, нүүр тулан уулзах санал тавилаа.

Владимир Зеленский захидалдаа “Уулзалтын тодорхой цаг хугацааг товлохыг санал болгож байна. Дайн дажныг зогсоохоор зуучилж, төрийн тэргүүдийг нь уулзуулдаг уламжлалт улс орнууд бий. Швейцар, Турк, Арабын орнууд гээд олон орон энэ уулзалтыг хийх, хүлээн авахыг хүсэж байна. Удирдагчид л хамаг чухал асуудлыг шийддэг. Эрт дээр үеэс тийм л байсан. Уулзалтад Европын төлөөлөгч оролцож болно. Тэд аюулгүй байдлын баталгаа болох юм. Оросууд дайны ажиллагаанд дургүйцэж эхлээд байна. Дайн Орос улсад дандаа муу муухайг авчирч байгаа. Танай албан хаагчид, бизнес эрхлэгчид, сурталчлагчид бүгд таныг ядарсан харцаар харж байна. ОХУ сар болгон 30 мянган цэргээ алдаж байна. Та НАТО, геополитик, орос хэл гэж хэчнээн шалтаг тоочсон ч энэ дайн бол таны хувийн дайн. Ямар ч шалтгаангүй хийсэн дайн. Түүхэнд ингэж бичигдэн үлдэх болно. ОХУ биш та амьд үлдэхийнхээ төлөө тэмцэх болно. Энэ бол миний, Украины сүрдүүлэг биш. Энэ бол Оросын түүхэн баримт. Орос улс ядрахаараа хувьсгал хийдгийг та сайн мэдэж байгаа” гэж дурджээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...