UB LIFE сайт болон Fat Cat Jazz Club Ulaanbaatar хамтран зохион байгуулдаг “Poetry Night“ яруу найргийн үдэш ирэх даваа гаригт болно. Энэ удаагийн яруу найргийн үдэш “Хэн ч хараагүй байхад чи хэн байдаг вэ?“ гэх сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Бид бусдын өмнө олон дүр бүтээж амьдардаг. Харин гэрэл унтарч, утас чимээгүй болж, хэн ч биднийг ажиглахгүй болсон тэр мөчид үлддэг хүн хэн бэ? Чиний нууж явдаг бодол, хэлж чаддаггүй үгс, хамгийн үнэн айдас, хамгийн нандин мөрөөдөл, хүмүүсийн мэддэггүй өнгөрсний тухай энэ үдэш ярилцъя.
Тайзан дээр өөрийн шүлгээ хуваалцах эсвэл бусдын түүхийг сонсон нэгэн үдшийг хамт өнгөрүүлэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй. Шүлгээ унших бол бүртгүүлэхээ мартав аа.
Энэ удаагийн арга хэмжээний зочин яруу найрагчаар Дашийн Оюунчимэг, Тө.Бямбасүрэн, Я.Баяраа, Ц.Дэлгэрмаа нар хүрэлцэн ирнэ.

Тасалбар: 20,000 төгрөг
Өөрийн шүлгээ уншихыг хүсвэл энэ холбоосоор орж бүртгүүлээрэй!
