UBLife Logo
Newsfeed
Miss Grand 2026: Ц.Аззаяагийн тухай сонирхолтой 9 баримт

Miss Grand 2026: Ц.Аззаяагийн тухай сонирхолтой 9 баримт

“Miss grand international 2026” тэмцээнд дэлхийн шилдэг гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж “Шилдэг 18”-д шалгарч, “Best runway challenge” шагналын эзэн болсон Ц.Аззаяагийн талаар сонирхолтой 9 баримтын танилцуулж байна.


1. Аззаяа Соёл Урлагийн Их Сургуулийг хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгссөн.

Тэрээр бага, дунд сургуульдаа математикийн олимпиадад тун ч амжилттай оролцдог толгойтой сурагчдын нэг байжээ. Гэхдээ түүний сэтгэлийг урлаг илүүтэй татсан бололтой. Урлагийн салбарын мэргэжлийг сонгож СУИС-д суралцах болжээ.

2. Түүний эмээ МУГЖ Л.Чаминчулуун, ээж нь дуучин Д.Ширмэнтуяа юм.

Тэрээр урлагийн гэр бүлд өсөж, торнижээ. Түүнийг анх загварын тайзан дээр хөл тавихад эмээ нь туслан дэмжиж байж.

3. “Рэкет” адал явдалт, инээдмийн кинонд дүр бүтээж олонд танигдаж байв.

Тус кино нь Аззаяагийн хамгийн анхны кино бүтээл юм. Тэрээр “Рэкет” кинонд ээрүү, хөөрхөн охины дүрийг бүтээсэн байдаг.

4. Аззаяа багадаа “Вансэмбэрүү” кинонд дүр бүтээж байсан.

Тэрээр сурагч болохоосоо ч өмнө “Вансэмбэрүү” кинонд Гүнжээ охины дүрийг бүтээж байжээ. Хөдөө хоёр сар гаруй гэрээсээ хол кино зураг авалтад явж байсан гэнэ шүү.

5. Ц.Аззаяа хамгийн анх 2013 онд 18 настайдаа "Miss Mongolia" тэмцээнд оролцож миссийн карьераа эхлүүлсэн.

Тус жил Ц.Аззаяа “Miss Mongolia“ тэмцээнд амжилттай оролцон тусгай байрт шалгарсан байна. Харин хоёр жилийн дараа дахин оролцож, 2015 оны тэргүүн миссээр шалгарчээ.

6. 2021 онд “Ододтой бүжиглэе” шоунд амжилттай оролцож чадамгай бүжигчин гэдгээ харуулсан.

2021 онд “Монгол ТВ” телевизээс зохион байгуулсан “Ододтой бүжиглэе“ тэмцээнд мэргэжлийн бүжигчин Н.Отгонжаргалтай хамтран оролцож, финалын шат хүртэл явжээ.

7. “Miss Asia 2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, тэргүүн байр эзэлсэн.

Ц.Аззаяа Монгол улсаас шалгарсан хамгийн анхны Азийн мисс болсон юм.

8. Тэрээр 1995 онд төрсөн, ихрийн орд.

Ц.Аззаяа 1995 оны тавдугаар сарын 23-нд төрсөн, ихрийн орд. “Miss grand international 2026” тэмцээний үеэр түүний төрсөн өдөр тохиосон юм.

9. Ц.Аззаяа 2024 онд ээж болсон.

Тэрээр төрөөд удаагүй байгаа, түүний охин 2 нас ч хүрээгүй байгаа талаар Монгол ТВ телевизийн “Terminal Ulaanbaatar“ нэвтрүүлэгт орж байхдаа дурдсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...