Тавдугаар сарын 31-нд үзэгдсэн Хөх Сарыг та харж амжсан уу? Энэхүү бүтэн сар нь тавдугаар сард тохиож байгаа хоёр дахь бүтэн сар учраас “Хөх Сар“ хэмээн нэрлэжээ. Мөн уг бүтэн сарын өөрөөр микро сар хэмээн нэрлэж байгаа аж.
Сар дэлхийгээс хамгийн хол байх үедээ бүтэн хэлбэртэйгээр харагдсан тул ердийнхөөсөө жижиг, бүдэгхэн харагдсан байна. Гэсэн ч дэлхийн өнцөг булан бүрээс олон олон гэрэл зурагчид уг онцгой үзэгдлийг баримтжуулан авчээ. Ингээд тавдугаар сарын 31-ний онцгой Хөх Сарын гэрэл зургуудыг хүргэж байна.
1. 2026 оны зургаадугаар сарын 1-ний орон нутгийн цагаар 00:32 минутад Их Британийн Кент мужийн гэрэл зурагчин Жеймс М-ийн дуранд буусан Хөх Сар.

2. 2026 оны тавдугаар сарын 30-нд нар жаргасны дараахан АНУ-ын Аризона муж дахь Юзери Маунтин бүсийн цэцэрлэгт хүрээлэнд Жоанн Уэстийн дуранд буусан Хөх Сар.

3. 2026 оны тавдугаар сарын 31-ний орон нутгийн цагаар 04:40 минутад АНУ-ын Пенсильвани мужийн Ист Страудсберг хотын дээгүүр мандсан бүтэн Хөх Сарыг гэрэл зурагчин Кайл Градзки буулгажээ.

4. 2026 оны тавдугаар сарын 30-ны орон нутгийн цагаар 20:26 минутад Италийн Сицили аралд гэрэл зурагчин Тереза Молинарогийн дуранд буусан Хөх Сар.

5. 2026 оны тавдугаар сарын 30-нд Италийн Баколи хотын Кастелло Арагонезе ди Байя цайзын дэргэд Паоло Палмагийн дуранд буусан бараг бүтэн сар.

6. 2026 оны тавдугаар сарын 31-ний үүрийн 05:18 минутад Италийн Сицилийн Рагуза хотод гэрэл зурагчин Джованни Пассалакквагийн дуранд буусан шингэж буй Хөх Сар.

7. 2026 оны тавдугаар сарын 30-нд АНУ-ын Нью-Йорк хотод Эрх чөлөөний хөшөөний ард мандсан бүтэн Хөх Сар.

8. 2026 оны тавдугаар сарын 31-нд Австралийн Сидней хотын Сиднейн дуурийн театрын дээгүүр мандаж буй Хөх Сар.

9. 2026 оны тавдугаар сарын 30-нд Францын Парис хотын Эйфелийн цамхгийн ард мандаж буй бараг бүтэн сар.

10. 2026 оны тавдугаар сарын 31-нд Грекийн Афины ойролцоох Сунион хошуун дахь Посейдоны сүмийн дээгүүр мандаж буй Хөх Сар.

11. 2026 оны тавдугаар сарын 31-нд Хятадын Хайнань мужийн Чионхай хотын Танмэн боомтын дээгүүр мандсан Хөх Сар.

