UBLife Logo
Newsfeed
БАЙГАЛИЙН ЭРДЭСТ усны талаарх СОНИРХОЛТОЙ 5 БАРИМТ

БАЙГАЛИЙН ЭРДЭСТ усны талаарх СОНИРХОЛТОЙ 5 БАРИМТ

Хэзээ нэгэн цагт та энэ олон төрлийн ус юугаараа ялгаатай юм бол гэж эргэцүүлж байсан уу? Тийм бол нааш анхаарлаа хандуулна уу. Ялгааг нь маш хялбархан тайлбарлаад өгье. Дэлхийн нийт усыг бүхэлд нь усан мандал хэмээн нэрлэнэ. Усан мандлын 97,5 хувийг далай тэнгис эзлэх ба үлдэж буй 2,5 хувь нь хуурай газрын буюу цэнгэг ус юм. Дэлхийн нийт цэвэр усны 69 хувь нь мөнх цаст оргил, мөсөн голуудад, 30 хувь нь газрын доор, үлдсэн 1 хувь нь л газрын гадарга дээр байдаг аж. Ингээд усны талаар мэдвэл зохих сонирхолтой баримт, ялгааг танилцуулж байна.

Гүний ус VS Гадаргын ус

Газар доорх ус буюу гүний ус нь газрын гүнд агуулагддаг. Гүний ус нь агаарын тунадас болон гол мөрөн, нуурын ус газрын гүнрүү шүүрэн нэвчих замаар бий болдог байна. Иймд газар доорх ус нь биологийн хувьд маш цэвэр, эрдэс бодисоор баялаг тул ууж хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг.

Харин гадаргын ус нь газрын гадаргуу дээр ил харагдах гол мөрөн, нуур, цөөрөм, мөсөн гол зэргийг хэлнэ. Хур тунадас, цас мөс хайлахад хурдан хугацаанд төлждөг ч хүний үйл ажиллагаа, байгалийн хүчин зүйлээс шалтгаалан бохирдолд өртөмтгий. Тиймээс шууд ашиглахад тохиромжгүй бөгөөд ундны усны зориулалтаар ашиглахын өмнө заавал цэвэршүүлж, шүүх шаардлагатай.

Цэвэршүүлсэн ус VS Байгалийн эрдэст ус

Дэлхийн даяар борлуулагдаж буй савласан усны талаас илүү буюу 59%-ийг цэвэршүүлсэн ус эзэлж байна. Ихэнх цэвэршүүлсэн ус үйлдвэрлэгчид “RO” буюу урвуу осмос, аргаар усаа цэвэршүүлдэг. Тус аргаар усыг уухад тохиромжтой болтол цэвэршүүлэхээс гадна кальци, магни зэрэг эрдэс бодисын агууламжийг 92%-99% цэвэршүүлчихдэг аж. Ийм ус бараг эрдэсгүй байдаг тул нэмэлтээр эрдэсжүүлдэг байна. Энэ төрлийн энгийн усан дах эрдэс бодисын нийлбэр хэмжээ (TDS) ихэвчлэн 50 мг/л хүртэл байдаг бол булаг шанд, уул нуруудаас эрдэсжсэн байгалийн эрдэст усных ихэвчлэн 300+ мг/л-тай байдаг гэнэ.

Байгалийн эрдэст ус гэдэг нь ямар нэгэн гадны хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөөгүй, байгалийн химийн найрлагаа хадгалсан гүний ус юм. Эрдэст ус нь байгалийн макро болон микро элементүүдээр баялаг тул хүний бие махбодод тустай юм. Тухайлбал, эрдэст усыг тогтмол хэрэглэх нь ходоод, гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлж, хүчил, шүлтийн тэнцвэрийг хангаж, арьсыг толигор болгож, хумс, үсийг бэхжүүлдэг. Эрдсийн зөв харьцаа нь зөвхөн амт гоё байгаад зогсохгүй, биеийг байгалийн аргаар дэмжих мэдрэмжийг өгч, ус уух энгийн үйлдлийг илүү чанартай хэрэглээ болгодог. Энгийн биш байгалийн эрдэст усаа өөрийнхөө төлөө сонгоорой.

Та усны амтыг мэдэрдэг үү?

Усны амтыг онцгой болгодог гол найрлага нь эрдсийн тэнцвэр юм. Ялангуяа гидрокарбонат эрдэс аж. Энгийн ус нь ихэвчлэн цангаа тайлах үүрэгтэй, амтгүй, уухад заримдаа хатуулаг мэдрэгддэг тул уух хэрэгцээ төдий байдаг.

Харин Булган аймгийн Хангал сумын Хангайн нурууны гүний чулуулгаар олон зуун жил шүүгдэн бүрэлдсэн “Pearl on the Taiga” ус нь байгалийн зөөлөн, тэнцвэртэй амтаараа ялгардаг тул уух бүрд таатай мэдрэмж төрүүлэн ус уухыг илүү утга учиртай болгодог. Иймээс энгийн ус зөвхөн цангаа тайлдаг бол байгаль бүрэлдүүлсэн эрдэст ус “Pearl on the Taiga” нь зөөлөн амт, мэдрэмж, чанарыг нэг дор шингээсэн онцгой сонголт юм.

Байгалийн эрдсээ хамгийн хямдаар нөхөх боломж

Эрдэст усанд агуулагддаг гидрокорбанат (HCO3) хэмээх эрдэс нь хүчил-шүлтийн тэнцвэрийг зөөлөн хадгалж, бөөр болон дотор эрхтний үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой. Италийн алдарт “San Pellegrino”, “San Benedetto” зэрэг эрдэст ус найрлагадаа мөн гидрокарбонат агуулдаг бөгөөд Италийн өндөр үнэтэй импортын уснуудтай ижил найрлагатай дотоодын ус “Pearl on the Taiga” усыг 3-4 дахин хямд авах боломжтой. Энэхүү усыг Витафит компани байгалиар нь хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Энгийн ус ууснаас илүү байгалийн эрдэстэй ус ууж эрүүл мэндээ дэмжицгээе.

Яагаад заавал эрдэст ус хэрэглэх ёстой вэ?

Усан дахь эрдэс бодисууд хүний биеийн эрдэс бодисыг нөхөхийн сацуу өдөр тутмын үйл ажиллагааг тэнцвэржүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс биед шаардлагатай эрдэс бодисоо нэмэлтээр авахын зэрэгцээ шээсээр эрдэс бодисоо алдахгүй байх нь чухал. Ялангуяа спортоор хичээллэдэг хүмүүс анхаараарай. Жишээлбэл, “Pearl on the Taiga” байгалийн эрдэст ус нь найрлагадаа 250 мг/л HCO₃⁻, 50 мг/л кальци, 17 мг/л магни агуулсан байдаг тул өдөрт 2 литрийг ууснаар магнийн хэрэгцээнийхээ 8%–10%, кальцийн хэрэгцээний 10%-ийг авч болох нь ээ. Нэмээд тус усны гидрокарбонат буюу HCO₃⁻ гэх онцгой найрлага нь биеийн хүчил, шүлтийн тэнцвэрийг хадгалахад тустай аж.

Ташрамд дурдахад, “Pearl on the Taiga” ус нь “Water Expo 2025”-д дэлхийн өндөр зэрэглэлийн 65 эрдэст уснаас амтаараа Мөнгөн медаль хүртсэн.

-2026 онд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан БНСУ-ын “KISA” усны нийгэмлэгийн 10 дахь удаагийн амталгааны уралдаанд “Pearl on the Taiga” нь гадаадын эрдэст усны STILL усны төрөлд Алтан медалиар үнэлэгдэв.

-2026 онд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан БНСУ-ын “KISA” усны нийгэмлэгийн 10 дахь удаагийн амталгааны уралдаанд “Pearl on the Taiga” нь гадаадын эрдэст усны SPARKLING усны төрөлд Мөнгөн медалиар үнэлэгдсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...