Apple Music платформ улс бүрийн хэрэглэгчдийн хамгийн их сонсож буй 100 дууны жагсаалтыг өдөр бүр шинэчилдэг билээ.
Тэгвэл тавдугаар сарын 22-нд болсон “MXRNINGSTAR Live’26” тоглолтын дараагаас Apple Music жагсаалтын шилдэг 100 жагсаалтыг Mxrningstar хамтлагийн зургаан дуу тэргүүлж байна. Мөн “Michael” кино нээлтээ хийснээс хойш дэлхий даяар Майкл Жэксоний дуунууд эргэн бүхий л хөгжмийн чартуудад хүч төрөн орж ирсэн билээ. Монголд ч адил байна.
Ингээд яг одоо Монголд хамгийн олон хүн сонсож байгаа 10 дууг танилцуулж байна. Харин та энэ өдрүүдэд ямар дуу хамгийн их сонсож байна вэ?
1. mxrningstar - бодлын гүнээс
2. mxrningstar - хүн ft. Céline Dessberg
3. mxrningstar - үүрнээсээ чи
4. mxrningstar - бадамлянхуа
5. mxrningstar - f u
6. Michael Jackson - Billie Jean
7. mxrningstar - uzehiin hyazgaar
8. MagGod - Rich Mongol ft. Cili & Ginjin
9. The Royal Heartaches • 6x6
10. Tame Impala, JENNIE - Dracula
