Ub.life-ийн редакцаас уншигчидтайгаа уулзах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Бид урьд нь Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн тухай хөрөг нийтлэл, түүнийг хэрхэн бичсэн тухай сэтгүүлч, нийтлэлч Б.Энхцэцэгийн уншигчидтай уулзах арга хэмжээ, “Дурсамжийн газрын зураг” номын зохиолч, сэтгүүлч У.Бямбанамын уншигчидтай уулзах арга хэмжээг зохион байгуулж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Энэ удаад бид Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг агсны тухай, түүний хувь хүн, хүсэл тэмүүлэл, үйл хэргийн тухай дурсамж дүүрэн өгүүлэх “Үлдэх Зориг” баримтат киноны уран бүтээлчдийг “Behind the Scenes” арга хэмжээндээ урилаа. Тус киноны продюсер, сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэг болон найруулагч, редактор уран бүтээлийн багийнхан энэ орой үзэгч, уншигчидтайгаа нээлттэй ярилцах болно. Түүнчлэн зочин уран бүтээлчид хүрэлцэн ирж С.Зоригийн үзэл санааны тухай сонирхолтой баримтуудыг дэлгэж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Уг арга хэмжээг бид "Зориг сан"-тай хамтран зохион байгуулж байна.
Хэзээ: 2026.05.27 Лхагва гараг, 18.30 цаг
Хаана: Broccoli Bar & Store
Суудлын тоо хязгаартай тул Та бүхэн бүртгэлийн холбоосоор орж суудлаа баталгаажуулаарай. Тасалбар: ₮20,000