UBLife Logo
Кино

Ranked | Мэтт Дэймоны хамгийн шилдэг 10 дүр

Ranked | Мэтт Дэймоны хамгийн шилдэг 10 дүр

Кристофер Ноланы “The Odyssey” кинонд Одиссэйн дүрийг бүтээсэн жүжигчин Мэтт Дэймон дахин нэг удаа карьерынхаа оргилд хүрч буйгаа баталлаа. Түүний 30 гаруй жилийн турш бүтээсэн дүрүүдээс хамгийн шилдгийг Entertainment Weekly эрэмбэлсэн бөгөөд нээлтээ хийгээд удаагүй байгаа бүтээл аль хэдийн эхний гуравт багтжээ.

1997 оны “Good Will Hunting” киногоор дэлхийд танигдсан Дэймон драм, триллер, инээдмийн кино гээд төрөл бүрийн дүрийг амжилттай бүтээж ирсэн. Харин шинэ жагсаалтад түүний ямар бүтээлүүд багтсаныг сонирхуулъя.

10. Stuck on You (2003)

Ах дүү хоёрын хөгжилтэй түүхийг өгүүлэх энэхүү инээдмийн кинонд Мэтт Дэймон Грег Кинниартай хамт сиамын ихрүүдийн дүрийг бүтээсэн. Түүний биеийн хэлэмж болон хошин мэдрэмжээ харуулсан хамгийн онцгой бүтээлүүдийн нэг гэж үнэлэгддэг.

9. Oppenheimer (2023)

Кристофер Ноланы "Оппенхаймер" кинонд тэрээр Манхэттений төслийг удирдсан генерал Лесли Гровсын дүрийг бүтээсэн. Гол дүр биш ч дэлгэцэнд гарсан мөч бүрдээ хүчтэй сэтгэгдэл үлдээсэн гэж шүүмжлэгчид онцолдог.

8. The Last Duel (2021)

Ридли Скоттын дундад зууны драмд Мэтт Дэймон бардам, зөрүүд баатрын дүрийг бүтээсэн бөгөөд киноны зохиолыг Бен Аффлек, Николь Холофсенер нар хамтран бичиж байв.

7. The Departed (2006)

Мартин Скорсезегийн Оскарын шагналт гэмт хэргийн кинонд тэрээр мафийн талд ажилладаг цагдаагийн дүрийг бүтээж, Леонардо Ди Каприотой сөргөлдөх мартагдамгүй дүрийг бүтээдэг.

6. True Grit (2010)

Коэн ах дүүсийн вестерн төрлийн бүтээлд тэрээр Техасын рейнжер ЛаБөүфийн дүрээрээ бардам зан, хошигнол, шийдэмгий байдлыг төгс хослуулсан гэж үздэг.

5. The Martian (2015)

Ангараг гараг дээр ганцаараа үлдсэн сансрын нисэгч Марк Уотнигийн дүр түүнд Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших эрх авчирсан. Амьд үлдэхийн төлөөх тэмцлийг хошигнолтой, сэтгэл хөдөлгөм байдлаар харуулсан бүтээл.

4. Good Will Hunting (1997)

Мэтт Дэймоны карьерийг өөрчилсөн кино. Бен Аффлектай хамтран зохиолыг нь бичиж, шилдэг эх зохиолын Оскарын шагнал хүртсэн. Гоц ухаантай хэдий ч дотоод сэтгэлийн шархаа дийлж чадаагүй залуугийн дүр нь өнөөдөр ч түүний хамгийн алдартай дүрүүдийн нэг хэвээр.

3. The Odyssey (2026)

Кристофер Ноланы шинэ бүтээлд Дэймон домогт Одиссэйн дүрийг бүтээжээ. Тройн дайнаас эх орондоо буцах 20 жилийн аяллын туршид эр зориг төдийгүй эмзэг, өө сэвтэй бас хүний гэх дотоод мөн чанарыг харуулж чадсан нь гайхалтай.

2. The Informant! (2009)

Бодит үйл явдлаас сэдэвлэсэн энэ кинонд тэрээр сэтгэлзүйн хувьд тогтворгүй мөртлөө Холбооны мөрдөх товчоонд мэдээлэл өгдөг Марк Уитакерын дүрийг бүтээсэн. Инээдэм, эмгэнэлийг зэрэг мэдрүүлсэн нь карьерынх нь хамгийн өвөрмөц дүрүүдийн нэг.

1. The Talented Mr. Ripley (1999)

Entertainment Weekly-ийн үзсэнээр Мэтт Дэймоны карьерын оргил дүр бол Том Рипли. Италид баян залуугийн амьдралд хэт автсанаар аажмаар аймшигтай гэмт хэрэгтэн болон хувирдаг түүний дүр өнөөдөр ч сэтгэлзүйн триллер жанрын шилдэг бүтээлүүдийн нэгээр нэрлэгддэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...