UBLife Logo
Кино

Ким Ү Бин, Шин Мин А хоёрын хандив 5 тэрбум вон давжээ

Ким Ү Бин, Шин Мин А хоёрын хандив 5 тэрбум вон давжээ

Өмнөд Солонгосын төгс хосууд гэгддэг жүжигчин Ким Ү Бин, Шин Мин А нар хамтдаа аль хэдийн 10 гаруй жилийг өнгөрүүлжээ. Тэдний хайрын түүх үнэхээр романтик бөгөөд хосууд ядарч зүдэрсэн хүмүүст хандив өгөх дуртай.

Саяхан тэд tvN-ийн “You Quiz on the Block” нэвтрүүлэгт оролцжээ. Хөтлөгч Ю Жэ Сок “Та хоёрын хандив, өргөл нийлээд 5 тэрбум вон (3,7 сая ам.доллар орчим) боллоо. Ийм сайхан үйлсийнхээ талаар ярьж байх ёстой биш үү” гэж хэлэхэд Ким, Шин хоёр “Хандивт мөнгөний хэмжээ гол биш, үнэн сэтгэл, тогтмол өргөж байгаа эсэх чухал” гэж хариулсан байна.

Шин Мин А “Сайн үйлсийг чимээгүй, хүнд зарлалгүй хийх ёстой гэж би боддог. Би жил бүр хандив өргөж, хүмүүст туслахыг хичээдэг. Миний хандив юунд зарцуулагдсан, хэнд тус болсон талаар захидал ирнэ. Хэн нэгэнд тус болж, ямар нэг зүйлд хэрэг болсноо мэдэхэд сайхан байдаг. Олны танил хүмүүс бусдад тус болж байх ёстой гэж би үздэг” гэсэн байна.

Шин Мин А бага орлоготой гэр бүл болон байгалийн гамшигт өртсөн хүмүүст хандив өргөдөг. Өнгөрсөн жил Шин Мин А, Ким Ү Бин нар хуримын ёслолынхоо үеэр 300 сая воны хандив өргөж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...