UBLife Logo
Лавлах

Өнөөдөр Улаанбаатарт бага зэргийн бороотой

Өнөөдөр Улаанбаатарт бага зэргийн бороотой

Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлвийг танилцуулж байна. Энэ сарын 9 хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

Улаанбаатар хот орчим:

Хур тунадас: 06, 07-нд бага зэргийн бороо, 08-нд бороо орно. 

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 

Өнөө маргааш нутгийн зарим газраар, 07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 1-6, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 градус дулаан байна.

                     

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...