UBLife Logo
Спорт

А хэсэгт “оддын цуглуулга” Өмнөд Солонгос түрүүлэх үү?

А хэсэгт “оддын цуглуулга” Өмнөд Солонгос түрүүлэх үү?

Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн ДАШТ маргааш шөнө хөшгөө нээх гэж байна. Тэмцээний А хэсэгт Мексик, ӨАБНУ, Чех, БНСУ-ын баг орсон байгаа.

Энэ хэсэгээс Өмнөд Солонгосын багийг онцолж байна.

Бүрэлдэхүүн

Хаалгач: Чжо Хен У (Ульсан Хёндэ), Ким Сын Гю (Токио), Сон Бом Гын (Чонбук Хёндэ Моторс).

Хамгаалагч: Ким Мин Жэ (Бавари), Чо Ю Мин (Аль-Шаржа), И Хан Бом (Мидтьюлланн), Ким Тхэ Хён (Кашима Антлерс), Пак Жин Сеоб (Чжэцзян), И Ки Хек (Канвон), И Тэ Сок (Аустри Вена), Соль Ен У (Црвена Звезда), Йенс Кастроп (Борусси Мёнхенгладбах), Ким Мун Хван (Тэчжон Ситизен).

Хагас хамгаалагч: Ян Хен Чжун (Селтик), Пайк Сын Хо (Бирмингем), Хван Ин Бём (Фейеноорд), Ким Чжин Гю (Чонбук Хёндэ Моторс), Пэ Чжу Хо (Сток Сити), Ом Чжи Сун (Суонси), Хван Хи Чхан (Вулверхэмптон), И Дон Ген (Ульсан), И Чжэ Сон (Майнц), И Кан Ин (ПСЖ).

Довтлогч: О Хен Гю (Бешикташ), Сон Хын Мин (Лос-Анжелес), Чжо Гю Сон (Мидтьюлланн).

Ихэнх нь Европт тоглодог энэ улсын баг урьдчилсан шатыг асуудалгүй туулсан. Эхний шатанд Хятад, Тайланд, Сингапуртай хэсэгт ороод 5 ялалт, 1 тэнцээгээр дараагийн шатанд шалгарсан. Хоёрдугаар шатанд Иордан, Ирак, Оман, Палестин, Кувейттэй багтаад 6 хожил, 4 тэнцээгээр шалгарсан. Нэг ч ялагдалгүй ДАШТ-д ирлээ, тэд.

Багийн дасгалжуулагч нь Өмнөд Солонгосын домог Хон Мён Бо. Шигшээ багтаа 136 тоглосон, алдартай хамгаалагч асан. 2002 оны ДАШТ-ий “Хүрэл бөмбөг” шагналт. Хон Мён Бо шигшээ багийг анх 2013 онд удирдаж, 2014 оны ДАШТ-д ОХУ-той тэнцээд, Алжир, Бельгид ялагдаад гэртээ харьсан. Харин 10 жилийн дараа тэрээр илүү туршлагатай болоод эргэн иржээ. Хон Мён Бо багаа хатуу ширүүн, хурдан тоглож, прессинг хийн, сөрөг довтолгоонд маш хурдан шилжихийг шаардаж байгаа.

Өнөөдрийн шигшээ багийн оддыг дэлхий мэднэ. Transfermarktсайтын дүгнэснээр хамгийн үнэтэй нь ПСЖ багийн И КАн Ин бөгөөд 28 сая еврогийн үнэтэй. Ард нь Германы “Бавари” багийн хамгаалагч Ким Мин Жэ (€ 20 млн), Америкийн “Лос Анжелес” багийн Сон Хын Мин (€ 15 млн) орж байна. Урьдчилсан шатанд Сон 10 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгсөн. Йенс Кастроп хэмээх гадаад нэртэй тоглогч байгаа нь солонгос гаралтай герман залуу юм.

Бооцооны “Opta” сайт БНСУ-ын багийн хэсгээс гарах боломжийг маш өндөр 70,14% гэж үзэж байна. Гэхдээ 1/8 финалд шалгарах магадлал 33,5%, ¼ финал – 12,8%, хагас шигшээ – 4,01%, финал – 1,34% гээд боломжууд багассаар байна. Харин БНСУ-ын багийг дэлхийн аварга болно гэж 0,39% үзжээ.

Хуваарь

Мексика — ӨАБНУ - 2026 оны 6-р сарын 11, “Ацтека”, Мехико

БНСУ – Чех – 6-р сарын 11, “Акрон”, Сапопан

Чех — ӨАБНУ – 6-р сарын 18, “Мерседес-Бенц”, Атланта

Мексик — БНСУ – 6-р сарын 18, “Акрон”, Сапопан

Чех — Мексик – 6-р сарын 24, “”Ацтека, Мехико

ӨАБНУ — БНСУ – 6-р сарын 24, “Бе-бе-уве-а”, Гуадалупе

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...