UBLife Logo
Дэлхий

Билл Гейтс Эпштиний хэргээр мэдүүлэг өглөө

Билл Гейтс Эпштиний хэргээр мэдүүлэг өглөө

“Microsoft” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс Эпштинтэй ямар холбоотой байсан талаараа Конгресст тайлбар өглөө. Өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд Билл Гейтсээс гаж донтонтой ямар харилцаатай байснаа мэдүүлэхийг шаардсан гэнэ. Билл Гейтс төлөөлөгчөөрөө дамжуулан “Конгрессын Тусгай хорооны гишүүдийн асуултад баяртайгаар хариулж, тэдний маш чухал ажилд туслах болно” гэж мэдэгдэж байсан юм.

Гейтс “Би Эпштинийг гэмт хэрэг хийж байгаа гэж мэдээгүй, хийж байгааг нь ч хараагүй. Би хэзээ ч түүний арал, гэр, ранчод очиж байгаагүй. Надаас болж хохирсон хүн байхгүй. Миний хэлсэн үг мөрдлөгөд тус болно гэж найдаж байна” гэж мэдүүлжээ.

Мөн сэтгүүлчдэд хандан “Би Эпштинтэй хамт өнгөрүүлсэн минут бүртээ харамсаж байна. Уучлал гуйя” гэж хэлж байлаа.

Эпштиний хэргийн хохирогчид Гейтсийн эсрэг ямар нэг гомдол гаргаагүй ч  Эпштиний файлд түүний нэр 1000 гаруй удаа гарсан байдаг. Эпштинтэй хэсэг хугацаанд найзын харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн ч үйлдсэн хэргийнх нь талаар огт мэдээгүй гэж тайлбарласаар ирсэн. Харин одоо албан ёсоор мэдүүлэг өгсөн нь энэ.

Жеффри Эпштин насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулсан, хар тамхи, аллага гээд маш олон хэрэгт холбогдсон этгээд байлаа. Тэрээр Шүүхийн шийдвэр хүлээж байхдаа 2019 онд шоронд амиа хорлосон юм. Гэвч түүний хэргийг хаагаагүй байгаа. Одоо хүртэл шинээр гарч ирж байгаа олон баримт дэлхийн олон орныг донсолгоод байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...