UBLife Logo
Дэлхий

АНУ дахин довтолж, Иран Ормузын хоолойг бүрэн хаалаа

АНУ дахин довтолж, Иран Ормузын хоолойг бүрэн хаалаа

АНУ-ын Зэвсэгт хүчин өчигдөр орой Иранд дахин цохилт өглөө. Зэвсэгт хүчний Төв удирдлагаас (CENTCOM) “Ираны огт үндэслэлгүй, дахин дахин давтагдаж байгаа түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ байлаа” гэж мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп тушаал буулгасны дараа цохилт эхэлсэн. Минаб, Сирик хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон бол Горган боомт, Бендер-Аббас хотын нисэх буудал, цэргийн бааз цохилтод өртсөн мэдээ байна.

Иран хариуд нь Иордан болон Персийн булан дахь орнуудад байрладаг АНУ-ын цэргийн баазууд руу пуужин харважээ. Ираны засгийн газраас Ормузын хоолойг бүрэн хааснаа зарлалаа. Нэвтрэх гэж оролдсон ямар ч хөлөг онгоцыг живүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.

Ойрх Дорнодын дайн дуусах төлөв харагдахгүй, дэлхийн эдийн засаг хямралд орсон хэвээр.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...