Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өглөө АНУ, Израилын хамтарсан хүчин Иранд агаарын цохилт өгөхөд Ираны шашны удирдагч Али Хаменеи амиа алдсан билээ. АНУ-ын Тагнуулын албанаас хэдэн сар мөрдсөний эцэст аятоллаг хаана, хэзээ байхыг урьдчилан мэдэж байжээ. Али Хаменеи ордондоо дээд тушаалын генералуудаа цуглуулах тэр мөчид Израилын агаарын хүчин ордон дээр маш хүчтэй 30 бөмбөг хаясан юм. Энэ үеэр дээд удирдагчийн гэргий, хүүхэд, ач зээ нь ч амиа алдсан.
Ираны “Fars” агентлагийн мэдээлснээр оршуулах, салах ёслол ирэх долоодугаар сарын 4-нд Тегеранд эхэлж, 6-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Маргааш нь Кум хотод, 9-нд аятоллагийн төрсөн нутаг Мешхед хотод гашуудлын ажиллагаатай.
Дайны байдал үргэлжилж байсан тул иранчууд удирдагчаа хөдөөлүүлж чадахгүй 4 сар болсон байлаа. Харин талууд Энхийн гэрээ байгуулснаар салах ёслол үйлдэх боломжтой болжээ.
Али Хаменеигийн цогцсыг Имаи Резагийн бунханд байрлуулах юм.

