Канад, Мексик, АНУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ өчигдөр шөнө эхэллээ. Нээлтийн ёслол Мехико хотын “Ацтека” цэнгэлдэх хүрээлэнд болсон.

Асар том цомын дэргэд байх тайзан дээр уран бүтээлчид 3 минут тутам солигдож, David Guetta, J Balvin, Megan Thee Stallion, Андреа Бочелли, “Мана” хамтлагууд ээлж дараалан гарч байлаа.

Мексикийн бүжигчид эх орныхоо түүхийг бүжгээр илэрхийлж, эрт дээр Ацтекийн гүрний үед хөлбөмбөг үүссэн гэж хүүрнэв.

Ёслолын гол үзүүлбэр бол ДАШТ-ий сүлд дуу болох "Dai Dai”-г толилуулсан Шакира байлаа.























