UBLife Logo
Спорт

Залуучуудын олимпын наадамд манай 10 тамирчин оролцоно

Залуучуудын олимпын наадамд манай 10 тамирчин оролцоно

МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган нар “Дакар-2026” Залуучуудын IV зуны олимпын наадамд оролцох эрхээ аваад буй тамирчид, дасгалжуулагчид болон холбоодын төлөөллийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Монгол Улсаас спортын 6 төрөлд нийт 10 тамирчин эрхээ аваад байна. Үүнд:

▪️ 3х3 сагсан бөмбөг – 4 тамирчин

▪️ Усанд сэлэлт – 2 тамирчин

▪️ Бокс, жүдо, дугуй, элсний бөх – тус бүр 1 тамирчин оролцох юм.

“Дакар-2026” наадам 2026 оны 10-р сарын 31-нээс 11-р сарын 13-нд Сенегал улсын Дакар хотноо зохион байгуулагдах бөгөөд Африк тивд болох анхны Олимпын спортын наадам гэдгээрээ онцлогтой.

“Сингапур-2010” залуучуудын анхдугаар зуны олимпын наадамд гимнастикийн төрөлд Г.Эрдэнэболд, чөлөөт бөхийн охидын 60 кг-ын жинд Б. Батцэцэг нар алтан медаль хүртэж, Монголын багийн амжилтын буухиаг эхлүүлсэн бол “Наньжин-2014” залуучуудын II зуны олимпын наадамд чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд Б.Дөлгөөн мөнгөн медаль, “Буэнос-Айрес-2018” залуучуудын III зуны олимпын наадамд жүдо бөхийн төрөлд Г.Тэмүүжин хөвгүүдийн 55 кг-д, Л.Сосорбарам охидын 52 кг-д тус тус мөнгөн медаль, чөлөөт бөхийн охидын 65 кг-ын жинд Т.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...