Японы шигшээ багийн ахлагч Ватарү Эндо гэмтлийн улмаас ДАШТ-д тоглож чадахгүй боллоо. Эндо хоёрдугаар сард “Ливерпуль” багтай “Сандерланд”-ын эсрэг тоглож байгаад гэмтэл авсан. Дасгалжуулагч Мориясү Хажимэ түүнийг эдгэрч амжина хэмээн найдаж, эцсийн бүрэлдэхүүнд оруулаад байсан ч харамсалтай нь амжсангүй.
Эндо шигшээ багаа орхин Японд буцаж, оронд нь Германы “Борусси” багийн Шюүто Мачиног дуудлаа.
33 настай Эндо Ватарү шигшээ багаас зодог тайлж байгаа мэдэгдэн “Би гэмтлээ эдгээх гэж бүхнийг хийсэн, хичээсэн тул харамсах зүйлгүй. Манай одоогийн шигшээ баг бол үнэхээр гайхамшигтай баг. Тэд бидний үзэж байгаагүй өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Би шигшээ багаасаа явж байна. Цаашдаа үнэнч фений хувьд багаа дэмжинэ. Японы шигшээ баг дэлхийн аварга болох цаг ирнэ. Энэ тэмцээнд дэлхийн аварга болгохын төлөө япончуудаа хүчээ нэгтгэе” гэжээ.
