UBLife Logo
Спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-ий Базаа -1

Хөлбөмбөгийн ДАШТ-ий Базаа -1

Анх удаагаа 48 орны баг оролцох, анх удаагаа гурван улсад зохиогдох, анх удаагаа 39 хоног үргэлжилж, 104 дахин давтагдашгүй гоё тоглолтууд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий  эхлэх хугацаа цаг, минутаар хэмжигдэж эхэллээ.

23 дахь удаагийн ДАШТ ногоон талбайд эхлэхээс өмнө дуулиан, шуугиан хэдийнээ хэвлэл мэдээллээр эхлээд байна.

⚽️⚽️⚽️⚽️⚽️

Африкийн 2025 оны шилдэг шүүгч , ФИФА-аас ДАШТ ажиллах эрхээ авсан, хүчин төгөлдөр АНУ-д нэвтрэх визтэй Сомалийн шүүгч Омар Артаныг хил дээрээс буцаасан нь шуугиан тарилаа. ФИФА бантсандаа Артаныг наймдугаар сарын 12-нд болох УЕФА-ийн Супер цомын төлөөх "ПСЖ"-"Астон вилла" багуудын тоглолтын шүүгчээр томилжээ.

Артан хэрэв Америкт нэвтэрсэн бол хөлбөмбөгийн ДАШТ-ийг дэнсэлсэн анхны сомали шүүгч болох байжээ.

⚽️⚽️⚽️⚽️⚽️

ФИФА хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарын үнэ дээр амлаж байсан амлалтандаа хүрсэнгүй.

Тасалбарын үнэ тэнгэрт хадсанаар борлуулалтад нөлөөлжээ. ФИФА-ийн албан ёсны сайт дээр 7 сарын 19-нд болох шигшээ тоглолтын тасалбарын үнэ 33000 ам.доллар гээд байж байх жишээтэй.

⚽️⚽️⚽️⚽️⚽️

Шигшээ тоглолт болох Ист Рутерфордын "Metlife"цэнгэлдэх рүү Нью Йоркийн төвөөс ирж, очих цахилгаан галт тэрэгний тасалбар 150$ хүрээд , "бууж" 100$ орчим болох төлөвтэй байна. Ноднин Клубуудын ДАШТ-ий финал мөн энэ цэнгэлдэхэд болсон бөгөөд тэр үед ирж, очих тасалбар 12.50$ байсан билээ.

ДАШТ-ий наймах тоглолт болох гол цэнгэлдэхэд рүү жирийн үзэгчид очиход арай л үнэтэй гэж шүүмжлэлийн дагуу Нью Жерси мужийн эрх баригчид үнэн буулгаж, мөн "school bus" буюу сургуулийн шар автобусаар үзэгчдийг зөөх янз бүрийн л арга сэдэж буй гэнэ.

⚽️⚽️⚽️⚽️⚽️

Хөлбөмбөгийн хүчирхэг гүрэн Итали болон хүчтэй багуудын тоонд ордог Нигери, Камерун, Серб, Польш, Дани энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж буй.

Доннарумма, Левандовски, Влахович, Осимхен зэрэг шилдэг тоглогчид ТВ-ээр гэртээ ДАШТ-ийг үзэх болсон нь харамсалтай.

Мөн гэмтэл бэртлээс Милитао, Эстевао, Родриго, Экитике, де Лигт, Хави Симонс, Гнабри, Минамино, Митома нарын тоглогчид ДАШТ-д тоглох боломжгүй болсон.

⚽️⚽️⚽️⚽️⚽️

Английн шигшээгийн ДАШТ-ий үеэр байрлаж, бэлтгэлээ базаах Канзасын Swope Soccer Village training facility баазаас ердөө 4-5 майль зайтай газарт буудалцаан болж, 9 хүн шархаджээ. Английн шигшээ баг энэ үед Флоридад сорил тоглолт хийж байсан ажээ.

⚽️⚽️⚽️⚽️⚽️

Энэ удаагийн ДАШТ-ий тоглолтын өмнө багуудын төрийн дуулал эгшиглэхэд талбайн төвийн тойргийн шугам дээр хоёр багийн зөвхөн гарааны 11 тоглогч бус тоглолтын мэдүүлэгт багтсан бүх тоглогч, шүүгчид тойрон зогсох ажээ. Энэ нь цэнгэлдэхийн аль ч талд суусан үзэгч тоглогчдыг харах боломж олгох юм байна.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...