UBLife Logo
Спорт

Видео: БНСУ-ын баг Чехийн шигшээг хожлоо

Видео: БНСУ-ын баг Чехийн шигшээг хожлоо

Өнөөдөр өглөө 2026 оны ДАШТ-ий А хэсгийн эхний 2 тоглолт явагдлаа. Нээлтийн тоглолтод талбайн эзэн Мексикийн баг ӨАБНУ-ыг 2:0 ялсан бол дараа нь Азийн хүчирхэг баг БНСУ талбайд гарч ирлээ. Тэдний өрсөлдөгч нь Чехийн шигшээ байлаа.

Эхний үед Солонгосын баг бөмбөг илүү эзэмшсэн ч гоол оруулж чадаагүй. Харин хоёрдугаар үе эхлэхэд чехүүд эхний гоолыг орууллаа. Владимир Цоуфалын дамжуулалтаар Ладислав Крейчи мөргөн бөмбөг орууллаа. Гэвч долоон минутын дараа Хван Им Бем бөмбөг авч, нэг дарахдаа хамгаалагч, хаалгач хоёрыг хуураад хоосон хаалганд бөмбөг оруулсан. Хоёр баг ээлж дараалан довтолж, 77 дахь минутад Соучек гоол хийсэн ч шүүгч отон тоглолт гээд тооцсонгүй. Сөрөг довтолгоонд солонгосчууд орж, О Хен Кю ялалтын гоолыг хийлээ.

Өмнөд Солонгос - Чех 2:1 (0:0)

“Акрон”. 49 500 үзэгч

0:1 – Крейчи, 58

1:1 – Ин Бом, 67

2:1 – О Хён Кю, 80

БНСУ: Ким Сын Кю, И Хан Бом, Ким Мин Жэ, И Тэ Сок (Ом Чжи Сон, 69), Сол Юн Ву, И Ки Хюк, Хван Ин Бом (Ким Чжин Кю, 84), Пэк Сын Хо (Пак Чжин Соб, 84), И Чжэ Сон (Хван Хи Чан, 62), И Кан Ин, Сон Хын Мин (О Хён Кю, 69).

Чех: Коварж, Гранач, Цоуфал, Халоупек, Крейчи, Зелены, Провод (Садилек, 64), Соучек, Сойка (Хитил, 85), Шик (Хоры, 64), Шульц (Гложек, 64).

Дараагийн шатанд Өмнөд Солонгос Мексиктэй, Чехийн баг ӨАБНУ-тай тоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...