UBLife Logo
Спорт

NBA лигийн финал үзэж байгаа одод

NBA лигийн финал үзэж байгаа одод

Хойд Америкийн сагсан бөмбөгийн  NBA лигийн финалын цуврал үргэлжилж байна. “Нью-Йорк Никс”, “Сан-Антонио Сперс” багуудын дөрөв дэх тоглолт Нью-Йорк хотын алдарт “Мэдисон-сквер-гарден”-д боллоо. Алдартнууд ихтэй Нью-Йорк хотын хувьд одод багийнхаа тоглолтыг үзэхээр ирэх нь мэдээжийн хэрэг байлаа.

Лос-Анжелест болсон “Toy Story 5” киноны нээлтэд оролцсон Тейлор Свифт ордонд хүрч ирсэн байлаа. Энэ амралтын өдрүүдэд энэхүү ордонд Тейлор Свифт, НФЛ лигийн од Трэвис Келси хоёрын хуримын ёслол болно гэсэн яриа гараад байгаа билээ. Ташрамд дурдахад Свифт Нью-Йорк хотод амьдардаг. Танхимд байсан түүн дээр дуучин Алана,  Эсте Хаим, жүжигчин Маришка Харгитей нар нэгдэж, хамтдаа үзсэн байна.

Жүжигчин Тимоти Шаламе энэ жил хайрт бүсгүй Кайли Женнерээ дагуулан, финалын бүх тоглолтыг үзэж байгаа.

Дөрөв дэх тоглолт дээр мөн Сидни Суини, түүний найз залуу Скутер Браун, Хейли Бибер, Спайк Ли, Крис Рок, Бен Стиллер, Адам Сэндлер, Жимми Фэллон нар байлцлаа.

Энэ тоглолтод “Никс” баг 29 оноо ялагдаж яваад гүйцэж ялан. Цувралыг 3-1 тэргүүлж эхэлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...